Нууц мэдээллийн уурхай

Х.Цагаанбаатар, М.Бундмаа нар шилдэг боллоо

Нийтэлсэн: 2012-01-02 10:01:10

Оны өмнөхөн Монголд жүдо бөх үүсч хөгжсөний 40 жилийн ойн арга хэмжээ “Баянгол” ресторанд ёслол төгөлдөр болж, МЖБХ-ны удирдлагууд, дэд ерөнхийлөгчид, үе үеийн тамирчид, дасгалжуулагчид, зүтгэлтнүүд хуран чуулж, баяраа тэмдэглэв.
Энэхүү арга хэмжээний үеэр төр засгийн одон медаль хүртсэн зарим хүнд шагналыг нь гардуулсан бөгөөд ОБЕГ-ын “Аврагч” спорт хорооны дасгалжуулагч Ц.Шийрэв, Сүхбаатар аймгийн дасгалжуулагч Ж.Чулуунжав нарыг Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор, “Женко” клубийн дасгалжуулагч Ш.Цэвэлмаа болон өдгөө эх орныхоо нэрийг дэлхийд дуурсган барилдаж буй Д.Төмөрхүлэг, С.Мияарагчаа, П.Лхамдэгд нарыг “Алтан гадас” одонгоор тус тус шагнасан юм. Түүнчлэн МЖБХ-ны дэд ерөнхийлөгч М.Төмөртогоо, Б.Дагвадорж нарыг Засгийн газрын жуух бичгээр урамшууллаа.
МЖБХ аймаг, дүүргүүдэд үйл ажиллагаа явуулж буй салбар холбоодоо ажил үйлсээр нь уралдуулахад Ховд аймгийн жүдо бөхийн холбоо тэргүүлсэн бөгөөд тус аймгийн жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Б.Адьшаа шилдгийн шилдэг дэд ерөнхийлөгч болов. Мөн Шилдэг залуу тамирчны шагналыг Х.Цогтгэрэл, Э.Хандармаа нар хүртсэн бол 2011 оны Шилдэг эрэгтэй жүдочоор Х.Цагаанбаатар, Шилдэг эмэгтэй жүдочоор М.Бундмаа нар тодорсон. Оны шилдэг дасгалжуулагчаар энэ өдөр “Алтан гадас” зүүсэн Ш.Цэвэлмаа шалгарав.
МЖБХ-ны ерөнхийлөгч Х.Баттулга энэхүү спортыг эх орондоо хөгжүүлэх суурийг нь тавьсан анхдагчид, анхны шигшээ багийн гишүүдэд тус бүр 1 сая төгрөг гардуулж, жүдо бөхийг хөгжүүлэхийн төлөө хувь нэмрээ оруулсан эрхмүүдээ 40 жилийн ойн медалиар шагнасан юм.
Мөн энэ өдөр ОУОХ-ны Ерөнхийлөгч Жак Роггегийн нэрэмжит “Олимпик трофи” шагналыг МЖБХ-ны Ерөнхийлөгчид Х.Баттулгад гардуулсан байна.

У.Анхаа Nuuts.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа
Нийтэлсэн: 2020-06-04 10:23:21

 

Татварын байгууллагын албан хаагчид нэг өдрийн цалингаа хандивлалаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна
Нийтэлсэн: 2020-06-04 10:18:51

 

Ө.Энхтүвшин: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдыг хамгаалах төвийн тоог нэмэгдүүлэх шаардлага байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Цогтбаатар: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг Монголын төр хамгаалахгүй
Нийтэлсэн: 2020-06-04 10:07:14

 

Д.Цогтбаатар: Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийг Монголын төр хамгаалахгүй

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Булгантуяа: Баянзүрх дүүргийг орон сууцжуулах бүрэн боломжтой
Нийтэлсэн: 2020-06-03 21:35:36

 

Улсын Их Хурлын сонгуулийн 23 дугаар тойрог Баянзүрх дүүрэгт нэр дэвшигч Сангийн Дэд сайд Х.Булгантуяа, нэр дэвшигч Баянзүрх дүүргийн МАН-ын хорооны дарга Э.Бат-Амгалан, нэр дэвшигч Гавьяат эмч Ж.Чинбүрэн нар тойрогтоо сонгуулийн сурталчилгаагаа үргэлжлүүл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ
Нийтэлсэн: 2020-06-03 18:17:39

 

УЛААНБААТАРЫН “УУШГИ”-Г ЦЭВЭРЛЭСЭН ТУРШЛАГА УДАХГҮЙ АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД ХЭРЭГЖИНЭ

Сэтгэгдэл бичих Цааш унших

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо
Нийтэлсэн: 2020-06-03 18:07:59

 

МҮЭХ, Монголын барилгачдын холбоо зэрэг 15 ТББ-тай МАН хүчээ нэгтгэхээр боллоо

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Амарсайхан, Ц.Сандаг-Очир нар Багахангай дүүрэгт сонгуулийн сурталчилгааны албан ёсны нээлтээ хийж байна
Нийтэлсэн: 2020-06-03 18:01:38

 

УИХ-ын сонгуулийн 21 дүгээр тойрогийн нэг хэсэг болох Багахангай дүүрэгт эрхэм нөхөр Ц.Сандаг-Очирын хамтаар сонгуулийн сурталчилгааны албан ёснй нээлтээ хийж байна ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна
Нийтэлсэн: 2020-06-03 17:08:24

 

Багануурчууд итгэл хүлээлгэхээ илэрхийлж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа
Нийтэлсэн: 2020-06-03 14:06:56

 

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан санамж бичиг байгууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Д.Амарбаясгалан:Тулгамдсан олон асуудлыг шийдвэрлэхэд ард түмэнтэйгээ хүчээ нэгтгэнэ
Нийтэлсэн: 2020-06-03 13:41:22

 

Сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлж байгаатай холбогдуулан СЕХ-ноос УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн   үнэмлэхийг гардуулж эхэллээ. Хамгийн түрүүнд улс төрийн ууган хүчин  МАН-аас УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчдийнхээ үнэмлэхийг МАН-ын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших