Боловсролын үнэмлэх, диплом крилл, уйгаржин бичгээр хэвлэгдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч өнгөрсөн онд монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх тухай зарлиг гаргасан билээ. Уг зарлигийг хэрэгжүүлэхажлын хүрээнд энэ оноос эхлэн бүрэн дунд боловсролын үнэмлэх, суурь боловсролын гэрчилгээ, мэргэжлийн боловсролын мэргэжлийн үнэмлэх, их дээд сургуулийн бакалавр, магистр, докторын дипломыг кирил, монгол бичгээр зэрэгцүүлсэн бичлэгтэйгээр олгож байхаар болжээ.
БСШУ-ны сайдын тушаалаар МУИС-ын Монгол хэл соёлын сургуулийн Эх бичиг судлалын доктор профессор Ш. Чоймаа ахалж, эдгээр албан баримтын загварыг монгол бичигт хөрвүүлэн ажилласан байна. Ингэснээр энэ хавраас эхлэн ерөнхий боловсролын болон их сээд сургуулийн төгсөгчидын боловсролын үнэмлэх, диплом зэрэг нь кирилл, монгол бичиг хослон бичигдэхээр боллоо.
П.Мөрөн NUUTS.mn