Нууц мэдээллийн уурхай

Шатахууны үнээ нэмчихлээ, харин буулгахдаа…

Нийтэлсэн: 2012-01-07 17:32:44

Валютын ханш огцом нэмэгдсэн тул шатахуун импортлогчид үнээ нэмэхээс өөр аргагүй боллоо хэмээн өчигдөр Эрдэс баялаг, эрчим хүчний яаманд хандсан билээ. Талууд өчигдөр оройн 20 цаг өнгөртөл хуралдсаны эцэст шатахууны үнийг дунджаар 260 орчим төгрөгөөр нэмэх шийд гаргасан аж. Холбогдох яамны зүгээс одоогоор ямар үндэслэлтэй шатахууны үнэ нэмснээ албан ёсоор тайлбар өгөөгүй байна. Харин шатахууны үнэ нэмэгдэх сургаар жолооч нар өчигдөр Шатахуун түгээгүүрийн газруудад шөнийн 04.00 цаг хүртэл  уртаас урт дараалал үүсгэжээ. Шатахуун импортлогчид өнөөдөр 12.00 цагаас албан ёсоор нэмэгдсэн үнээр борлуулалт хийнэ хэмээн эх сурвалж мэдээлсэн юм.

 

 

13.00 цагийн орчимд XIII дугаар хороололд байрлах Петровисийн шатахуун түгээгүүрийн газарт очиход  бензин түлшний үнэ нэмэгдээгүй хуучин үнээрээ зарж байв. Шатахуун түгээгчийн хэлж буйгаар тус компанийн удирдлагууд “үнээ нэмэх” үүрэг өгөөгүй байгаа гэсэн бөгөөд жолооч нар уртаас урт дараалал үүсгэсэн байлаа.

 

 

Харин замын эсрэг талд байрлах Жаст Ойл шатахуун түгээх газар бензин, түлш гэлтгүй нэмэгдүүлсэн үнээр худалдаалж байлаа.

 

 

Салбарын яамнаас Шатахуун импортлогчид хоёр өөр үнээр худалдаа хийж байгаад тайлбар авахыг зорьсон ч амралтын өдөр тайлбар өгөх хүн алга гэнэ. Петровис компанийн зүгээс ч үнээ өөрчлөөгүй шалтгаандаа тайлбар хийхийг хүссэнгүй, харин ирэх даваа гаригт тодруулж болох юм байх. Гэхдээ энэ хугацаанд тус компани үнээ нэмэх эсэх нь тодорхойгүй байна.

 

Шатахууны үнэ нэмэгдэх нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэнд шууд нөлөөлж, ард иргэдийн нуруун дээр ачаа болон үлддэг. Худалдааны төвүүд болон зарим нэг дэлгүүрүүд үнээ нэмж эхэлсэн сурагтай. Ямартай ч маргашнаас бүх юмны үнэ их, бага хэмжээгээр нэмэгдэх нь тодорхой гэдгийг наймаачид хэлж байсан. Шатахууны үнэ нэмэгдсэнтэй холбоотойгоор байгаа энэхүү үйл явдлыг дагаад таксины үйлчилгээ эрхлэгчид хэдийнэ үнээ нэмж амжээ. Тухайлбал, албан ёсоор такси үйлчилгээ үзүүлдэг зарим байгууллагууд нэг км тутамд 900-1000 төгрөгөөр үйлчилж байгаа бол зарим хувь хүмүүс такси үйлчилгээний нэг км-ын үнээ 700 төгрөг болгоод байна. Түүнчлэн зарим нэг банкууд валютын гүйлгээгээ зогсоож, амралтын өдрүүдэд ямар нэгэн гүйлгээ хийх боломжгүй хэмээн иргэдэд үйлчилгээ үзүүлэхгүй байгаа талаар эх сурвалж мэдэгдсэн.

 

Зах зээлийн нийгэмд үнийн өсөлт, эрэлт нийлүүлэлтийн хууль үйлчилдэг гэдгийг өнгөрсөн 20 жилд монголчууд хангаллтай ойлгосон. Гэвч Монгол улсын төрийн бодлого “дампуурч”, иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх,  амьд явах хамгаалуулах  эрх  хаагдсаар ард түмэн нь “аргаа барах” цаг улам ойртож байх шиг. Ямартай ч, юмны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо, харин ард түмэн хүлцэнгүй харсаар “болно биз дээ” гэж тайвширч суугаад эрх мэдэлтэй, мөнгөтэй хэдийгээ өгшүүлж суугаа нь даанч харамсалтай. Өнөөдөр тэд аргагүй боллоо хэмээн шатахууны үнээ 260 төгрөгөөр нэмж байна, харин буулгахдаа  хэдээр бол...


П.Наран NUUTS.mn

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг өгөв
Нийтэлсэн: 2020-11-28 11:13:35

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит хоёрдугаар хуралдаан болж хэд хэдэн асуудлыг хэлэлцлээ. Эхлээд нийслэлийн хэмжээнд коронавируст халдварын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай мэдээллийг өгөв.Засгийн газрын 2020 оны 178, 181 дүгээр ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл дунд хугацааны төлөвлөлтийг хэлэлцлээ
Нийтэлсэн: 2020-11-28 11:11:40

 

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдаанаар “Нийслэлийг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл” дунд хугацааны төлөвлөлтийн баримт бичгийг хэлэлцлээ. Уг баримт бичигт Улаанбаатар хотын эдийн засгийн чадавхыг нэмэгдүүлэх, зам, б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу
Нийтэлсэн: 2020-11-27 12:01:25

 

Иргэн та хувийн автомашинаар орон нутаг руу зорчих бол дараах зүйлсийг анхаарна уу

Сэтгэгдэл бичих Цааш унших

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой
Нийтэлсэн: 2020-11-27 11:46:45

 

Үнэ хөөрөгдсөн аж ахуйн нэгжийн мэдээллийг “E-Barimt” аппликейшнээр илгээх боломжтой

Сэтгэгдэл бичих Цааш унших

ЗАГВАР ӨМСӨГЧ С.САРНАЙ ШИНЭ ДУУ ГАРГАЖЭЭ
Нийтэлсэн: 2020-11-27 11:43:04

 

"MONROZE" брэндийн үүсгэн байгуулагч загвар өмсөгч С.Сарнай олон салбарт өөрийн хүчийг сорьж яваа залуу эмэгтэй. Мэргэжил нэгт залуутай гэр бүл зохиож хоёр хүүхдийн эцэг эх болсон.Боловсрол суваг телевизийн бүтээл "Яг түүн шиг" шоунд ор ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын тал БНХАУ-аас нийт өрийг тэглэхийг хүслээ
Нийтэлсэн: 2020-11-27 11:33:10

 

Монгол Улсын Их Хурал, Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал (БХАТИХ) хоорондын байнгын уулзалтын механизмын гурав дахь удаагийн уулзалт өнөөдөр (2020.11.25) боллоо.Уулзалтыг Монголын талаас Улсын Их Хурлын дэд дарга, УИХ дахь Монгол-Хятадын парламентын ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Самарчид гэх тодотголтой иргэд нийслэл рүү нэвтрэхээр эмх замбараагүй байдал үүсгэжээ
Нийтэлсэн: 2020-11-27 10:51:34

 

Нийслэлийн Онцгой комиссын Шуурхай штабын удирдлагын багийн гишүүн Э.Эрдэнэбаатар өчигдөр Сонгинохайрхан дүүргийн 21-р хороо 61-ийн гарам дээр үүссэн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийсэн юм. Тэрээр "Арваннэгдүгээр сарын 25 буюу Сонгинохайрхан дүүргий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

1000 ОР ДЭЛГЭХЭД БЭЛЭН БАЙНА
Нийтэлсэн: 2020-11-27 10:48:41

 

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдал ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭДИЙГ ОРОН НУТАГТ НЬ БУЦААХ ХУВААРЬ ГАРЛАА
Нийтэлсэн: 2020-11-27 10:42:04

 

Улсын онцгой комисс Улаанбаатар хот, орон нутагт хязгаарлалтын дэглэмд байгаа иргэдийг 2020 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 10-ны хооронд багтаан нутаг буцаахаар шийдвэрлэсэн.Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар тушаал гарган “Зорчигч тээврийг з ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Чингэлтэй дүүрэгт зорилтот бүлгийн өрхүүдэд сайжруулсан түлш олгох ажил хэвийн үргэлжилж байна
Нийтэлсэн: 2020-11-27 10:33:58

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд хотын захирагч Д.Сумъяабазар  Тавантолгой түлш ХХК-ийн Чингэлтэй дүүрэг дэх сайжруулсан түлш түгээх дундын цэгт очиж ажиллалаа. Тус цэгт 7, 10, 15 дугаар хорооны зорилтот бүлгийн иргэдэд түлш тараах ажлыг зохион байгуулж байв. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших