Хятадын ЗГ гадаадын “ухаантай” хүмүүсийг өндөр хангамжаар урьж байна
Нийтэлсэн: 2012-01-12 17:24:56
Хятад гадаад орнуудын авьяастай, амжилтанд хүрсэн эрдэмтэд, инженер, мэргэжилтнүүдийг албан ёсоор “агнаж” эхлэв. Хятадын засгийн газар Хятадад ажиллахаар ирэгсдэд “алтан уул” амлаж байгаа бөгөөд зөвхөн төвхнөхөд зориулж гарааны 1 сая юань (158 мянган доллар) өгнө. Энэ тоонд цалин, урамшуулал ороогүй байгаа гэнэ. Түүнээс гадна эрүүл мэнд, амралт, тээврийн зардлыг ч Хятадын засгийн газар даах юм байна. Материаллаг баялагаас гадна “ухаантангуудад” шинэ санаа, төслөө хэрэгжүүлэх хязгааргүй боломж олгоно. Шинжлэх ухааны санаагаа хэрэгжүүлэхэд нь 5 сая юань буюу 806 мянган доллар урьдчилгаа болгон олгох ба амжилт гаргах бүр “бонус” геометрийн прогрессоор өсөх аж. Мэдээж Хятадын талаас хатуу шаардлага тавьж байгаа бөгөөд тухайлбал: 65-аас доош настай, 3-аас багагүй жил гэрээгээр ажиллах гэх мэт. АНУ, Японтой өрсөлдөхийн тулд Хятадад боловсон хүчин хангалтгүй байгаа бололтой.
Mr.Tuulai NUUTS.MN