Нууц мэдээллийн уурхай

Бурхан багшийн биеийн хэсэг болох эрдэнийн их шарилыг илрүүллээ

Нийтэлсэн: 2012-02-16 10:33:15

Монголын  бурхан шашны төв хийгээд томоохон хийдүүдийн хамба лам нар  нэгэн баяртай мэдээтэй Ерөнхий сайд С.Батболдтой уулзлаа. Бурхан багшийн биеийн хэсэг болох эрдэнийн их  шарил  олон жил нууцлагдан хадгалагдаж байсныг илрүүлжээ. Абтай сайн хан 1587 онд  III Далай ламтай уулзаж,  Буддын шашин дэлгэрүүлэх үедээ нэгэн томоохон шүтээнийг залж байсан бөгөөд энэ нь одоо Богд хааны ордон музейд хадгалагдаж байгаа бурхан багшийн шүд хэмээх үзмэр мөн болох нь олон ном сударт дурдагдаж, судалгаагаар гарч ирсэн байна. Хэд хоногийн өмнө уутан дотор хадгалагдан үлдсэн уг шүтээнийг илрүүлсэн бөгөөд хажуудаа Ерөнхий сайд агсан Гэндэнгийн сайтар хадгалан, хамгаалахыг даалгасан даалгавар бичигтэйгээ олдсон байна. Бурхан багшийн шүд соёо буюу пэлдэн нь эрдэнийн үрэл болон хувирсан байсан аж. Монголын томоохон лам нар цуглаж, ном уншихад уг үрлээс гэрэл цацарч, олноороо өсч үржсэн байна. Цаг үеийн шалтгаанаас болж нууцлан хадгалагдан үлдсэн уг шүтээн энэ цаг үед ийнхүү гарч ирсэн нь маш бэлэг дэмбэрэлтэй хэрэг боллоо гэдгийг Гандантэгчинлэн хийдийн хамба Д.Чойжамц уулзалтын үеэр тэмдэглээд, Монголчуудын үйлийн үр тэгширч буян заяа дэлгэрч буйн хэлбэр гэлээ. Засаг төр нь ч тогтвортой, ирээдүйн хөгжил дэвшлийн их бэлгэдэл юм хэмээн олзуурхаж, монголын ард түмэнд их хувь заяа тохиолоо гэдгийг ч онцолж байв. Тиймээс энэ шүтээнийг олон нийтэд үзүүлж, хүртээл болгох асуудлыг Засгийн газрын зүгээс анхаарч өгөхийг хүсэлтийг хамба лам нар Ерөнхий сайдад тавилаа.

 

 

Ерөнхий сайд С.Батболд ихээхэн бэлэг дэмбэрэлтэй мэдээ дуулгаж ирсэн хамба лам нарт талархаад, энэ сайхан шүтээнийг ард түмний хүртээл  болгох тэдний саналыг дэмжээд, чиг үүргийн дагуу холбогдох асуудлыг БСШУ-ы сайдЁ.Отгонбаярт хариуцуулж, түүх соёлын үнэт өвийн хувьд хосгүй үнэт ангилалд оруулж, хадгалж хамгаалахад шаардлагатай холбогдох хууль тогтоомж гаргаж болохыг ч тэмдэглэлээ.
Улмаар олон нийтийн хүртээл болгохын тулд ажлын хэсэг байгуулж бэлтгэлийг хангаж, ойрын үед Засгийн газрын хуралдаанаар оруулах үүрэг даалгаварыг өглөө. Энэ уулзалтын үеэр бурхан багшийн шүтээнийг Монголд залагдаж байх үеийн түүхэн баримтыг хадгалан үлдсэн Хөвсгөл аймгийн Жаргал сумын харьяат  О.Бадмаадорж гуай ч энэ үеэр хүрэлцэн ирсэн байсан бөгөөд  Ерөнхий сайд түүнд бас  баяр хүргэлээ.

Б.Ундрал NUUTS.mn™

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана
Нийтэлсэн: 2020-08-05 17:08:42

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Зах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:34:29

 

Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:14:57

 

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-05 11:47:16

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүрги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:44:58

 

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 11:38:46

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:Цэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-05 11:33:24

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:25:53

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-05 11:21:38

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нары ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:03:29

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших