Нууц мэдээллийн уурхай

БИД ХИЛИЙН ЧИНАДАД БУЙ МОНГОЛЧУУДЫН ХАЙРЛАХ СЭТГЭЛ ДЭЭР ОРШИН ТОГТНОЖ БАЙНА

Нийтэлсэн: 2012-02-20 12:09:17

Энэ удаагийн “Миний хэлэх үг” буландаа МУБИС-ийн багш, түүхийн ухааны доктор, дэд профессор НА.СҮХБААТАРЫГ урилаа.
 -Дэлхийд найм, 10, заримдаа зургаан сая монголчууд бий гэж янз бүрээр ярих юм. Ер нь хэчнээн монголчууд байдаг юм бэ?
- Таны өгүүлсэн энэ хэдэн тоо төөрөгдүүлээд байгаа юм. Бүр арав гаруй сая Монгол бий гэх нь ч бий. Энэ нь бид монгол үндэс угсааны судалгааг маш сайн цэгцтэй хийж чадаагүйн илрэл юм. Монгол угсаатныг юугаар нь тодорхойлох ёстой вэ гэдэг асуулт урган гарч ирж байгаа биз. Газар нутгаар нь уу гэх мэтчилэн. Хуучны Ар, Өвөр, Баруун монголд нутаглаж байсан хүмүүсийг ерөнхийд нь монголчууд гэж авч үзэх үү. Түүх улирах тусам бусдын нөлөөнд буй монголчууд эх хэл, соёлоо алдаж байдаг. Монгол хэлээр ярьж буйг нь тоолоод үзэхэд нэг тоо гарч ирнэ. Хэл бол угсаатныг тодорхойлдог гол хүчин зүйл мөн үү.
-Миний хувьд мөн гэх байна?
-Тийм л дээ. Гэхдээ хэлийг гол хүчин зүйл гэвэл бидэнд их хохиролтойгоор тусах гээд байдаг.
-Яагаад?
-Хуучин Өвөрмонголын зүүн урд талын гурван аймаг Хятадын дотоод мужид орчихсон шүү дээ. Тэнд үр хүүхдээ монголоор сургах ямар ч нөхцөл алга. Монгол телевиз, радио алга. Хэлээ дунд үеийнхэн нь мартаж эхэлсэн.
-Тэд өөрсдийгөө монгол хүн гэж үздэг үү?
-Тэгж үзээд байдаг. Монгол гэх ямар ч зүйлгүй болсон. Өдгөө хувцсаар нь ялгах боломжгүй болсон. Хэлээр нь ялгах хэцүү болчихлоо. Ижил мөрний наад талын Астранханий халимагууд гэхэд л оросжсон. Гэхдээ өөрсдийгөө халимаг гэж үздэг. Халимагийг бид монголчууд гэдэг. Энэ бүгдийг мэргэжлийн байгууллагууд нэг мөр болгомоор байна. Монгол угсаатан гэдгийг хэрхэн, яаж тоолох вэ гэдгээ шийдвэл бид дэлхийд өдий орчим ах дүүс маань байна аа гэж тодорхойлох хэрэг. Дэлхийн бусад монголчуудыг бодвол бид төр улстай, тусгаар тогтносон, хэл соёлоо авч яваад байгаа. Гэхдээ бид нөгөө хэддээ яаж ойлгогдох ёстой вэ гэдгээ бодох хэрэгтэй. Дэлхийд арван сая монгол бий гэж үзвэл бид дөрвөний нэг хувийг нь эзэлнэ. Цөөхөн болчихож байгаа биз. Хамгийн гол нь бид тусгаар тогтносон гэдгээрээ л тод ялгарна. Энэ мэтээр их л гэрэлтүүлж аливааг харцгаая.
-Монголчуудыг тодорхойлох өөр ямар хүчин зүйл байна?
-Буддын шашин байна.
-Монголчуудыг нэгтгэж, бие биеэ мартчихгүй явуулж ирсэн хүчин зүйл бол Чингис хааныг дээдлэх үзэл, Буддын шашин, монгол бичиг гурав гэж боддог л доо?
-Тиймээ. Үнэн, Үнэн. Буддын шашиныг Монголын ноёдууд маш их хэлэлцэж, бодлоготойгоор авсан юм шүү. Зүгээр нэг авчихаагүй. Бид өмнөх түүхээ баллуурдаж харж ирсэн. Тодруулаад харах юм бол энэ шашныг авахдаа өнөөгийн парламентын мэтгэлцээн шиг зүйл л болсон.
- Далай лам гэдэг цолыг бид өгөө биз дээ?
- Тэгсэн. Монголчууд буддын шашныг авахдаа ямар зорилгоор авч буйгаа сайн ойлгож байсан. Бодлоготойгоор авч байсан олон илрэлийг хэлж болно.
 
-Тухайлбал.
-Халхын ноёд тусгай чуулган хийж байв. Алтан ханы түмэдүүд түүхэнд тэмдэглэгдэх томоохон төр-ёсны зан үйл хийн шашныг хүлээж авсан. Тухайн үед монголчууд тал бүртээ нэгдэе, бутархай явж болохгүй нь ээ гээд нэгдэхийг эрмэлзэж байсан. Бөө мөргөл 16-р зуунд нийгмийн шаардлага хангахаа больсон байлаа. Монголын ноёд үүнийг сайн ухаарсан. Монгол угсаатаны дунд ийнхүү буддын шашин дэлгэрсэн юм даа.
-Монгол угсаатаны дунд Лалын шашинтан бий юу?
-Цагийн эрхээр Мусальман шашинд орсон хэсэг бий. Киргизийн Иссык-куль нуурын орчимд Сарт халимаг хэмээх 30000 хүн бий. Ойрадын нэг хэсэг болох тэд 18-р зууны үед мусальман шашинд оржээ. Долоон усны монголчууд лалын шашинтай. Тэд Цагаадайн хойчис. Манай уламжлалт төр ёсны бодлого буддын шашинд сүлэгдсэн байдаг. Энэ бүгдийг анзаарч байж бид монгол угсаатан хэд бэ? хаана байна гэдгийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр гаргах хэрэгтэй. Үүнд, төрийн болон төрийн бус байгуулагууд, үндэсний сор болсон сэхээтнүүд идэвхтэй оролцмоор байна.

Үргэлжлэл

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана
Нийтэлсэн: 2020-08-05 17:08:42

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Зах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:34:29

 

Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:14:57

 

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-05 11:47:16

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүрги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:44:58

 

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 11:38:46

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:Цэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-05 11:33:24

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:25:53

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-05 11:21:38

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нары ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:03:29

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших