Нууц мэдээллийн уурхай

УГЗ З.Түмэнжаргал агсны анхны эхнэр П. Тунгалаг: Би Түмээгээ Мягмарсүрэнтэй суухад нь халуун чихийг нь нэг хүний гарт атгууллаа гэж харьцангуй тайван байсан

Нийтэлсэн: 2012-04-17 22:14:39

УГЗ З.Түмэнжаргал агсны анхны эхнэр П. Тунгалаг: Би Түмээгээ Мягмарсүрэнтэй суухад нь халуун чихийг нь нэг хүний гарт атгууллаа гэж харьцангуй тайван байсан

Өнгөрсөн сард яруу найрагч, УГЗ З.Түмэнжаргал хүний нутагт зуурдаар бие барсан тухай мэдээ цацагдаж, олон хүнд уй гашуу авчирсан билээ.

Энэ удаад ч Парисын дорно дахины хэл иргэншлийн дээд сургуулийн Монгол судлалын тэнхимд багшилж байсан түүний золгүй үхлийн тухай цочир мэдээ элэг нэгт Монголчуудыг нь цочролд оруулаад байна. Францын цагдаа нар түүнийг арав гаруй хоног хайсны эцэст гэрийнх нь ойролцоо урсдаг Сиенна мөрнөөс цогцсыг нь олсон аж. Задлан шинжилгээ хийсэн цагдаа нар “Гадны нөлөөгүй, амиа хорлосон байж болзошгүй” гэх дүгнэлтийг гаргасан аж. Дамын үгээр бол талийгаач гэр бүлийнхэнтэйгээ таагүй харьцаатай байсан бололтой юм. Олон арван бүтээлээрээ мөнхөд дурсагдах хөшөө босгож чадсан, Монголын нэгэн авьяаслаг хөвгүүн тэнгэрт хальсанд дахин гүн эмгэнэл илэрхийлье.
Бид яруу найрагч, УГЗ З.Түмэнжаргал агсны анхны эхнэр П. Тунгалагийн манай сонинд өгч байсан ярилцлагыг нийтэлж байна. Анхны амьдралаа орхин дуучин Мягмарсүрэнтэй дэр нэгтгэснээс хойшхи хугацаанд олон хүн түүний үдэж өнгөрүүлсэн амьдралын тухай сонирхон авааль эхнэрийнх нь эрэлд хатаж байсан гэхэд хилсдэхгүй. Хорин таван жилийнхээ амьдралыг хамт өнгөрүүлсэн эр нөхрийнхөө тухай өнөөг хүртэл нэг ч үг унагаж байгаагүй тэрээр манай сонинд анх удаа ярилцлага өгч байсан билээ. Хэвлэлийнхнээс цаг ямагт зай барьж байдаг П. Тунгалаг гуайн амьдралаа хүүрнэсэн цор ганц ярилцлагыг уншигч танаа хүргэе.

 -Таныг Түмэнжаргал гуайтай хамт амьдарч байсан үеийнхээ тухай дурсамж бичиж байгаа гэж дуулсан юм. Анх та хоёр яаж танилцсан юм бэ?
-Бид чинь тоолбол нас, төөлбөл бие чацуу нэг оны бүр нэг сарын тугалууд байхгүй юу. Түмэнжаргалыг 18 настай бага ангийн багшаар ирж байхад би оюутан болж байлаа. Миний хамгийн бага дүү Түмээгийн ангид сурч байсан юм. Миний дэргэд Түмээ ардын багш "том” хүн байсан болохоор танилцахад их амар байсан байх л даа. Түмээ сургуулийнхаа ард нэг жижигхэн өрөөнд амьдардаг байсан юм. Манайхан хэдэн үөэрээ нэгдүгээр сургуулийг төгссөн болохоор Түмээтэй уулзах гэхээр багш нараасаа их айдаг байлаа. Бид хоёр 25 жил хамт амьдарсан. Тэгээд би “25 жилийн дараа ариунаараа үлдсэн анхны хайр минь” гэсэн нэртэй дурсамжаа бичиж байгаа. 25 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ. Мартахын аргагүй алтан хором ч байна, гунигт мөч ч байна. Гэхдээ ямар ч л байсан надад энэ он жилүүд ариунаараа үлдсэн.
-Яагаад та хоёр ер нь салчихсан юм бэ. Таны хэлснээр 25 жил гэдэг бага хугацаа биш шүү дээ?
-Хүн үнэмшихгүй байж мэдэх юм. Гэхдээ одоо хүртэл би тэр тухай бодож гүйцээгүй байна. Зав ч байсангүй. Анх бид хоёрыг салахад олон хүн гайхаж байсан. Ээж, аав маань Түмэнжаргалтай очиж уулзана гэхэд нь би “Хэрэггүй ээ, би өөрийнхөө амьдралыг мэдье” гэж байсан. Хэрэв уулзуулсан бол салахгүй ч байсан байж мэдэх юм. Хожим сонсоход Түмээ “Тунгаа явахаар юман дээр яваагүй хэрнээ явахааргүй юман дээр явсан” гэж ярьж байсан.
-Харамсдаг уу?
-Баярлаж бахархмаар юм биш л дээ. Бас харамсмаар ч юм биш. Хүний амьдралд байдаг л үзэгдэл. Гэхдээ дөнгөж арван наймтай юу ч мэдэхгүй хоёр хүүхэд ханилан 25 жил зүтгэж зүтгэчихээд одоо л нэг амсхийх нь гэх үедээ хоёр тийш болсноо бодохоор хөнгөн гуниг төрдөг юм. 25 жилд дан ганц дардан замаар явахгүй ш дээ. Наад зах нь л гэхэд бид тогтсон орон байргүй ах дүү, найз нөхдийнхөө байраар гэр хийж явдаг байлаа. Байнгын л нүүнэ. Хаягийн шилжүүлэг тэмдэглүүлсээр байгаад паспортын маань хуудас хүртэл дууссан гээд бод доо. Сүүлдээ бүр оргодол босуул юм уу, байнга салж нийлж байдаг юм уу гэж бодож байгаа байх гээд ичдэг болсон. Яг салахдаа би Түмэнжаргалд хорин таван хуудас захиа бичиж өгсөн. Чулуунхүү гуай “Ярихаараа зөрчилдөөд, нэгнээ сонсож чадахгүй бол санаснаа бичээд өгчих нь дээр” гэж зөвлөсөн байхгүй юу. Тэр захиандаа би хамаг бодол, баяр гунигаа биччихсэн болохоор сэтгэлд минь харамсах зүйл бараг үлдээгүй байж мэдэх юм. Тэр захиагаа би “Огт оргүйгээс оройтсон ч гэсэн ухаарсан нь дээр” гэж эхлээд бас дуусгаж байсан.
-Хүмүүс та хоёрын салалтыг дуучин Мягмарсүрэнтэй холбон тайлбарладаг. Анх энэ тухай дуулахад танд хэцүү байсан уу. Ер нь та хоёр хэр харьцаатай байдаг вэ?
-Мягмарсүрэн бид хоёрыг Түмэнжаргал өөрөө танилцуулж байсан. Тэгэхэд уран бүтээлч хүн гэдгээр нь л хүлээж авсан. Би Мягмарсүрэнг таньдаггүй байхдаа түүний “Сайхан чамдаа” гэдэг дуунд нь дуртай байсан. Дуртай дуучнаа амьдаар нь харна гэдэг тухайн үед сайхан л байхгүй юу. Сүүлд нь хэдий дуулсан ч гэсэн надад тийм хэцүү байгаагүй. Яагаад гэвэл “Цэцгэн зүйрлэл” дууг зориулуулж байсан цэцэг цэврүү шиг миний 18 насыг тэр үеийн Мягмарсүрэнтэй харьцуулашгүй ш дээ. Ер нь би их сонин сэтгэлгээтэй хүн. Өөр хүүхэн байсан бол харамлаж хардаад сүйд болох байсан байх. Ямар ч байсан би Мягмарсүрэнтэй суулаа гэхэд нь тэгтлээ их цочирдоогүй. Хангалттай амьдарчихсан юм шиг санагдаж байсан. Ийм тийм юм хийнэ гэж зорьж байсан хүнд би тухайн үед нь муза /онгод сур/ болж байсан байна. Одоо дараагийн муза тэр хүнд байх ёстой байлгүй дээ. Тэр хүний л эрхийн асуудал шүү дээ. Яг хоёр тийшээ болох үед манайх 11-р хороололд өөрийн гэсэн байртай болоод дөнгөж гурван жил болж байсан. Би гурван өрөө байраа Түмэнжаргалд үлдээчихээд 25 жилийн дараа хоёр өлөн амаа дагуулаад төрхөмдөө буцсан. Гэхдээ яагаад ч юм надад тэгэхэд нуруун дээрээс ачаа аваад хаячих шиг болж байсан.
-Түмэнжаргал гуайн тухай “Эхнэрээ зоддог, архи уудгаасаа болоод саллаа” гэх мэдээлэл гарсан байсан. Түүнийг хамгийн сайн мэдэх хүний хувьд энэ тал дээр та юу хэлэх вэ?
-Уран бүтээлчид чинь өөрийгөө золиосолж байж өрөөлийг баярлуулж, сэргээдэг хүмүүс. Ийм хүмүүс байтугай энгийн хүн хүртэл хараад сэтгэл өвдөж, шаналмаар зүйл энэ нийгэмд олон байна. Заримдаа би бүр Түмэнжаргалыг “Тийм зүйлийг хараагүй нь яамай. Ашгүй уусан чинь болж” гэдэг байсан. Түмэнжаргал уудаг л байсан. Төрсөн өдрийг нь хүртэл эрүүлжүүлэхэд тэмдэглэхээ дөхөж байсан. Гэхдээ элдвийн ааш байхгүй. Уучихаараа түүндээ гуниглаж, харамсаад л сүйд болдог. Тэрийг нь харахаар би юун загнах манатай өөрөө архи уучихсан юм шиг л сэтгэл өмөрдөг. Тэгээд “Ингэж шаналж уухаар сайхан цэнгэж уугаач” гэдэг байлаа.
-Танд ааш гаргадаг байсан уу?
-Үе үе цухалдаад л уурладаг. Уурлахааргүй юманд уурлахаар нь би өмнөөс нь инээж байгаад л “инээлээ" гэж загнуулдаг байсан юм. Тухайн үед нь мэддэггүй байлаа. Одоо бодоход хардаж л байсан юм шиг байгаа юм. Хөөрхөн охин гээд л хардаж харамлана аа.
-Хүнийхээ хувьд ер нь хэр хүн бэ. Сайн аав, сайн хань байж чаддаг байсан уу?
-Миний том хүү шиг л байдаг байсан. Их гэнэн, хүүхэд зантай ш дээ. Харин ч би Түмэнжаргалыг Мягмарсүрэнтэй суухад нь халуун чихийг нь нэг хүний гарт атгууллаа гэж харьцангуй тайван байсан. Гэм нь жаахан зоргоороо. Би хүүхдүүдтэйгээ гурвуулаа ширээгээ тойрч суугаад л баяр тэмдэглэнэ. Аав нь хүмүүс баярлуулж явж явж ирэхдээ баахан открытка, ном тэвэрсээр л ирдэг. Нүүхдээ ч би л хэдэн сурагчаа авчраад нүүнэ. Ер нь уран бүтээлчийн ар гэр гэдэг хүний баяраар л баяр хийж явдаг юм ш дээ. Яг гэртээ байгаа үедээ бол сайн аав, хань байдаг байсан.
-Хүүхдүүд тань аавынхаа шинэ амьдралд яаж ханддаг вэ. Эхнэр, хүүхэдтэй нь хэр таарамжтай байдаг вэ?
-Манай хоёр орос школтой болохоор юманд их чөлөөт сэтгэхүйгээр ханддаг юм. Нэг удаа охин маань ээжээ гээд нэг юм хэлэх шиг болохгүй юу. Би гурав дахиа асуусан чинь “Хойд ээж дуулж байна” гэсэн. Хойд гэж байгаа хэдий ч тэр хүнийг ээж гэж хүлээж авч байна шүү дээ. Ер нь таарамж гайгүй. Охин маань хүүхдэд нь Тайван Тайван гээд л сайн байдаг.
-Түмэнжаргал гуайд та хир халдаах дургүй юм. Харин дуучин Мягмарсүрэн та хоёрын хувьд зөрчил хэр их вэ?
-Би Мягмарсүрэнд юм санадаггүй, гомдох ч учир байхгүй. Харин би нэг удаа “Шимийг нь би авсан, шимэлдэгийг нь таныг таалахад саад болохгүй” гэж хэлж байсан. Магадгүй тэр үед гомдсон байж болох юм.
Би ер нь хүн юм саначих болов уу ч гэж боддоггүй санаснаа шулуухан хэлчихдэг нээлттэй хүн. Хэрэв гомдсон бол тэр үгээ буцаагаад авчихъя. Түмээ бид хоёрын хувьд эхнэр нөхөр гэдэг нь салсан болохоос ижий, аав гэдэг нь салаагүй байгаа ш дээ.
-Та өөрөө хэр сайн эхнэр байсан гэж боддог вэ. Ер нь та хоёр маргалддаг байсан уу?
-Айлын хэрүүл хүүхэд, нохойноосоо гэж аль ам муруйхыг тэр гэхэв. Би орос хэлний багш мэргэжилтэй. Түмээ бид хоёр өөрсдийнхөө хүүхдийг орхичихоод л Ерөөгийн ТМС-д, дараа нь гэр бүлээрээ Оросын ТМС-дад ажиллаж байлаа. Би Түмэнжаргалыг галзуу согтуу, эрүүл ямар ч орж ирсэн бай эхэлж хооллочихоод дараа нь уурлаж ярих юмаа хэлдэг байсан. Нөхрөөсөө, хадмуудаасаа ч тэр ер нь муу үг сонсож байгаагүй шүү.
-Ярилцсанд баярлалаа.
 

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана
Нийтэлсэн: 2020-08-05 17:08:42

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Зах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:34:29

 

Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:14:57

 

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-05 11:47:16

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүрги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:44:58

 

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 11:38:46

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:Цэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-05 11:33:24

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:25:53

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-05 11:21:38

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нары ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:03:29

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших