Нууц мэдээллийн уурхай

“ХҮҮХДИЙН ОРОЛЦООГ ДЭМЖИХ СТРАТЕГИ - 2012“

Нийтэлсэн: 2012-04-19 12:01:50

Хүүхдийн  оролцоо гэдэг нь хүүхэд үзэл бодол, мэдлэг чадвараа бусдад ойлгуулах, хүрээлэн буй нийгэм, олон нийтийн ажил амьдралд байр сууриа илэрхийлэн идэвхтэй оролцох, болж буй үйл явцад хяналт тавихыг хэлнэ.
Хүүхдийн оролцоог зөв зохистойгоор төр засгаас дэмжих нь нэг талаас үүрэг төдийгүй нөгөө талаас  хөгжлийн төлөө оруулсан хамгийн зөв хөрөнгө оруулалт юм. Эцэг эхчүүд өдөр бүр 10 минутыг хүүхэдтэйгээ ярилцаж цаг зав гаргаж чадвал хүүхэд өөртөө итгэлтэй, зорилго тэмүүлэлтэй бие даах чадвартай, сайн хүн болж төлөвшдөг.
Хүүхдийн дуу хоолой, санал бодлыг сонсох, хүүхдийн өөрийн удирдлагын байгууллагыг дэмжих зорилготой “Хүүхдийн оролцоог дэмжих стратеги”-ийг” Монгол Улсын Шадар Сайдын 2011 оны 65 дугаар тоот тушаалаар батлагдан хэрэгжиж байна.
Иймд анги удирдсан багш нар, ангийн дарга, цэцэрлэгийн арга зүйч нарт  хүүхдийн оролцооны талаархи ойлголтыг нэмэгдүүлэх, хүүхдийн оролцоог дэмжсэн ажлыг үнэлэх үнэлгээг төрөөс бодлогоор дэмжих орчинг бүрдүүлэх, хүүхдийн оролцоог дэмжсэн сайн туршлагуудыг нийтэд түгээн дэлгэрүүлэх, ухуулан сурталчлах зорилгоор анги удирдсан багш, ангийн дарга, цэцэрлэгийн арга зүйчдэд зориулсан уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.

        Уулзалтад нийслэлийн ЕБС- ийн анги удирдсан багш, ангийн дарга, цэцэрлэгийн арга зүйч,  багш нийт 2100 хүн оролцож, ЗГХА-Хүүхдийн Төлөө Газар, Боловсрол Соёл Шинжлэх ухааны яам, Нийслэлийн Боловсролын газар, Монголын Сурагчдын Холбоо хамтран зохион байгуулах юм.

Уулзалт Монголын хүүхдийн ордонд болно:
•    2012 оны 4 дүгээр сарын 20-ны 15.00-18.00 цагт - “Хүүхдийн оролцоо - СӨБ” цэцэрлэгийн арга зүйч, багш нарын уулзалт
•    2012 4 дүгээр сарын 23-ны 15.00-18.00 цагт - “Хүүхдийн оролцоо - ангийн багш” анги удирдсан багш нарын анхдугаар уулзалт
•    2012 4 дүгээр сарын 24-ний 15.00-18.00 цагт – “Хүүхдийн оролцоо  - ангийн даргын манлайлал” ангийн дарга нарын уулзалт

Жич: Дэлгэрэнгүй мэдээллийг ХТГ-ын 262814, 95775077 утасаар лавлана уу.
 


Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг
Хүүхдийн төлөө газар

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

​Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй
Нийтэлсэн: 2020-09-21 19:03:50

 

​ Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. “Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөөгийн гудамжны авто замыг түр хааж, зам засварын ажил хийнэ
Нийтэлсэн: 2020-09-21 16:35:37

 

​ Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно
Нийтэлсэн: 2020-09-21 16:32:40

 

​ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2050 он гэхэд Монгол Улсын хөгжлийн ерөнхий чиг суурийг бүрэн тавихаар зорьж буй бөгөөд үүнээс хойш бүрдэх Засгийн газрууд жаргалтайгаар ажиллана гэдгийг хэллээ. Тэрбээр өнөөдөр эрүүл мэндийн салбарын бэлэн байдалтай тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭД ХУДЛАА ЯРЬДАГ УЛСТӨРЧДӨӨР БИШ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЗАЛУУЧУУДААР ТӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-21 10:36:15

 

​ Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ илгээгээд байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон цагаас ямар хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаа талаараа цахим орчинд иргэдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Судалгаан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдэд хүрнэ
Нийтэлсэн: 2020-09-21 10:31:46

 

​ Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет долоо дахь жилдээ шинэ жил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа
Нийтэлсэн: 2020-09-21 10:25:26

 

​ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун доод эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа. Эн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна
Нийтэлсэн: 2020-09-21 10:16:33

 

​ Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2020.09.20) Москва хотод хүрэлцэн ирэв. Н.Энхтайван ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхдийн автобусны 35 чиглэлийн ДЭЛГЭРЭНГҮЙ МАРШРУТ
Нийтэлсэн: 2020-09-21 10:09:52

 

​ Ерөнхий боловсролын сургуулийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус” үйлчилж байна. Сургуулийн автобусаар нэг өдөрт 4000 гаруй хүүхэд ү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өчигдөр Ховд, Дорнод аймгуудад газар хөдлөлт болжээ
Нийтэлсэн: 2020-09-21 10:05:44

 

​ Өчигдөр Дорнод болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн у ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨАТ-ын сугалаанд 1 сая төгрөгийн 329 АЗТАН ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2020-09-21 10:00:53

 

​ НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших