Нууц мэдээллийн уурхай

МУСТА Б.Баатархүү: ӨТЛӨХ, ӨВДӨХ, ҮХЭХ ЦАГТ ХАЖУУД НЬ ХАМТ БАЙХ ХАНЬ ИЖИЛ ШИГ ЭРХЭМ ЗҮЙЛ ХААНА БАЙХАВ ДЭЭ

Нийтэлсэн: 2012-05-01 02:53:06

Жаргал зовлон ээлжилдэг энэ хорвоод төрөөд сайхан амьдарна гэдэг санааных ч юм шиг санагддаг. Гэхдээ хэт их хичээгээд жаргаж чадахгүй яваа гундуухан нэгэн байхад олон түмнээр хүрээлүүлэн, тэднийхээ халуун сэтгэлийн дэмээр хүнд бэрх цаг үеийг туулах хүн ч байх юм. Тэр хүмүүсээр бахархаж тэднээс үлгэр дуурайлал авах ёстой юм шиг ээ. Бид энэ удаагийн дугаарын зочноор соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Баатархүүг урьсан юм.

Тэрбээр хүнд бэрх цаг үеийг сэтгэлийн тэнхээгээрээ даван туулж алтан тайзнаа эргэн ирсэн нь гайхамшигтай. Ингээд та бүхэнтэй хайртай жүжигчнийг тань уулзуулж буйдаа баяртай байна.

-Өнгөрсөн дөрөвдүгээр сарын нэгэнд Монгол Улсын гавьяат жүжигчин гэх эрхэм цолоор энгэрээ мялаасанд баяр хүргэе?

-Амны бэлгээс ашдын билэг гэдэг сайхан үг байдаг даа. Цаг нь болохоор л авах байлгүй дээ. Интернэт сайтуудын дөрөвдүгээр сарын нэгэнд зориулсан сюрприз байсан юм шиг байна лээ. Тэрэнд нь би орчихсон байна билээ. Энэ тоглоомд танаас гадна маш олон хүн итгэчихсэн надад баяр хүргээд, бөөн юм болоод. Миний хувьд авах ёстой шагналаа авчихсан шүү дээ.

-Таны хувьд урлагт багагүй хугацаанд зүтгэлээ, ер нь өөрийгөө гавьяат гэх шагналыг авах болсон гэж бодож байна уу?

-Миний бодлоор энэ шагналыг арай болоогүй гэж боддог шүү. Лхагвасүрэн ах, Онон ах тэргүүтэй маш сайн сайн жүжигчид монголд олон байна. Энэ хүмүүс надаас түрүүлж авах ёстой. Эд авах хэмжээнийхээ зүйлийг хийчихсэн гэж боддог. Харин би хаа ч байсан юм бэ?/инээв,сур/

-“Х-Түц” хамтлагтай багагүй хугацаанд ажилласан ч өдгөө хамтлагаас тусдаа уран бүтээл хийж байгаа сурагтай байсан?

-Тэгсээн. “Х-Түц” хамтлагтайгаа найман жил хамт ажилласан байна. Энэ хамтлагаас л бүх зүйлийг сурч уран бүтээлч болох гараагаа эхэлсэн гэхэд болно. Миний гарыг ганзганд, хөлийг дөрөөнд хүргэж өгсөн чадалтай сайхан хамт олон. Өдий дайтай яваа минь энэ хамт олон, мэргэжил нэгт нөхдийн минь буян шүү дээ.

-Яг одоо ямар уран бүтээл дээр ажиллаж байна. Үзэгчид танаас шинэхэн уран бүтээлийг үргэлж хүлээдэг шүү?


-Одоо бол гэртээ л сууж байна. Саяхан “Худалч залуу” кинонд тоглосон. Кино маань дэлгэцэнд гарч, үзэгчдийн хүртээл болсноос хойш хүмүүсийн талархлыг хүртэж, сайн үнэлэлт авч байгаа гэж сонссон.

-Өнгөрсөн жил таны биеийг муудахад маш олон хүн харамсаж бас сандарсан. Одоо таны биеийн байдал сайжирсан биз дээ?

-Тийм ээ. Жилийн л өмнө нөгөө газар руу явах шахлаа. Саяхан Герман улсыг зориод бараг хорь гаруй хоног шинжилгээ, эмчилгээний ажилтай яваад ирлээ. Одоо таван жил эмнэлэгийн хяналтанд байна. Сайн хүмүүсийн ачаар биеийн байдал маань ерөнхийдөө сайжирсан.

-Тухайн үед хайртай жүжигчинд нь харамсалтай зүйл тохиолдоход монголын ард түмэн маш их харамсаж, танд халуун сэтгэлээсээ туслахыг эрмэлзэж байсан?

-Миний найзууд болон хот хөдөөнөөс гэлтгүй монголын ард түмэн минь надад үнэн сэтгэлээсээ тусалсан шүү. Мөн гадаадад амьдарч буй элэг нэгт ахан дүүс минь надад бүхий л боломж бололцоогоороо тус болцгоосон. Танай сониноор дамжуулаад надад тусласан найзууд болон бүх монгол түмэндээ баярлаж явдгаа хэлье.

-Яг тэр үед ямар сайн уран бүтээлч вэ, үзэгч түмнийхээ хайр хүндлэлийг ямар их хүлээсэн хүн бэ гэдэг тань илт харагдаж байсан шүү?


-Баярлалаа. Би бодохдоо энэ бүхэн урлагийн буян гэж боддог. Миний хувьд урьд нь хэн байснаа, ямар явснаа хэзээ ч мартдаггүй юм. Хүн нэг л зангаараа явах нь чухал. Энэ зан минь ч тус болсон биз ээ.

-Танд зориулсан хандивын тоглолт эх орон даяар гараад л, урлаг соёлын бүхий л төлөөлөгчид цуглаад таныг бүгд эдгээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байсан шүү?

-Тэр олон хүний сэтгэлийн их хүч, сайхан ерөөл, эерэг энерги бүхэн надад шингэж сэтгэлийн дэм болж байсан. Би тэр л хүмүүсийн ач буянаар хөл дээрээ боссон, тэр тэнхээг авсандаа үнэхээр азтай хүн юм гэж боддог.

-Харин та утсаар яриад уйлахад бараг бүх хүн дагаад уйлсан байх, монголчууд үнэхээр эв нэгдэлтэй сайхан хүмүүс юм гэдгийг тэр үед харсан?

-Монгол хүн эвтэй байхдаа хүчтэй гэдгийг тэр үед л харсан. Сэтгэл зүрэхнээсээ мэдэрсэн шүү.

-Тайзан дээрээс Хүрэлээ ах “Баатархүү маань илааршиж ирээд тун удахгүй та бүхнийхээ өмнө тоглох болно” гэж хэлсэн. Тэр сайхан ерөөлтэй үгс удахгүй биелнэ байх. Тиймдээ ч таны тоглолтыг хүмүүс хүлээж байгаа байх?

-Сая дөрөвдүгээр сарын нэгэнд тайзан дээрээ гарсан . Үнэхээр сайхан санагдсан шүү сэтгэл хөдлөөд л … Ер нь ирсэнээсээ хойш Мөрөөдлийн театрын анхны уран бүтээл “Миний нууц хүү” жүжиг болон “Х-Түц” хамтлагийн жүжигчин Б.Бархүүгийн “Худалч залуу” кинонд мөн “Валентины захидал” гэх мэт уран бүтээлүүдэд ороод амжсан шүү. /инээв,сур/

-Германд тоглолтоор явж байгаад л бие тань муудсан гэсэн. Өмнө нь та оношилгоо хийлгэж байсан биз дээ?

-Явсаан явсан. Онош нь олдохгүй цаг хугацаа алдаад л явсан юм билээ. Ер нь манай монголчуудад хэнэггүй зан гэж нэг юм байна. Унахаас л наахнуур юм болж байж л эмчид ханддаг. Ер нь эртхэн биеэ үзүүлж байх хэрэгтэй шүү.

-Тэнд амьдардаг монгол эмэгтэй маш их тус болсон гэж сонссон. Мөн таны амь насыг аварсан алтан гарт эмч нартаа талархал илэрхийлэх байх?


-С.Дэлгэр гэдэг сайхан сэтгэлтэй хүнд энэ яваа насаараа өртэй гэж бодож явдаг. Сая Берлинд эмнэлэг дээрээ очоод Dr. Beer эмчдээ “Чингис” архиа бариад л уулзсан. Чамайг дараа ирэхээр хувааж ууна аа гэж байна лээ./инээв,сур/

-Яг ямар онош тогтоосон юм бэ, ховор тохиох айхавтар өвчин гэж сонссон?

-За яахав дээ энэ тухай дэлгэрэнгүй яриад хэрэггүй биз. Хүмүүст ч энэ нь нэг их сонин биш. Ерөнхийдөө хорт хавдар.

-Жаргал зовлон хоёрыг өөрийн биеэр амсаад өдий зэрэгт хүрсэн хүний хувьд амьдралын үнэ цэнийг ямар үед хамгийн ихээр мэдэрдэг юм бол?

-За даа, хүний нутагт хэл мэдэхгүй, дээр нь мөнгөгүй бас өвчтэй, эмнэлэгт хэвтээд ?харин үгүй нь тодорхой бус хүүхдүүдээ бодоод хэвтэж байхад мөн ч олон зүйл санагддаг юм билээ. Дараа нь найзуудын маань, монголын минь ард түмний халуун сэтгэл, аавыгаа гэсэн гурван хүүхдээ хараад тэр л үед амьдралын үнэ цэнийг илүү ихээр мэдэрсэн юм шиг санагддаг. Тэр сайхан мэдрэмж юм болов уу.

-Уран бүтээлч хүн сайхан байдаг байх, олон түмнийхээ сэтгэлийн дэмээр босоод ирэх өдөр байдаг. Тэгэхээр та өөрийн эзэмшсэн мэргэжил, хамт олон найз нөхдөөрөө бахархана биз?

-Хэрвээ би уран бүтээлч хүн биш байсан бол гэж бодохоор л дотор эвгүй оргиод байдаг юм. Мэдээж сурсан мэргэжил найз нөхөд, ядарч явсан хэнд ч болов туслах дэлхийн аль ч үндэстэнд байдаггүй зөвхөн монгол түмэнд байдаг тусалчих юмсан сайхан чанараар би бахархалгүй л яахав дээ. Би Монгол хүн болж төрснөөрөө омогшдог бас бахархдаг.

-Зовлон жаргалын алинд ч хажууд түших хань ижил, үр хүүхэд шиг эрхэм хүмүүс байдаггүй байх?


-Өтлөх, өвдөж зовох бас үхэх цагт хажууд нь хамт байх хүний хань шиг эрхэм зүйл хаана байхав дээ.

-Тэднийхээ тухай товчхон танилцуулаач. Урлагийн хүмүүсийн ар гэрийг авч яваа тэр сайхан хүмүүс бас л том ачаа үүрч явдаг шиг санагддаг?

-Миний ханийг М.Ганбат гэдэг. Орос англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эгэл бөгөөд эгэлгүй нэгэн хань минь. Бид ханилаад гурван сайхан хүүхэд төрүүлсэн. Хүүхдүүдээ бас намайг арчлах, тэднийгээ өсгөх хүндхэн бөгөөд хүндтэй бас хэзээ ч дуусдаггүй ажил хийгээд л бусад урлагийн хүний гэр бүлийн л адил ар талаа даагаад явж байгаа монголын нэгэн сайхан бүсгүй бий. Энэ далимаар ханиараа үргэлж бахархаж явдаг бас чамдаа хязгааргүй их хайртай юм шүү гэж хэлье.

-Ингэхэд таныг өвчинд нэрвэгдсэн зовж, шаналж байгаа хүмүүст хандивын гараа сунгаж, тусалдаг халуун сэтгэлтэн гэх юм билээ?


-Хөөрхий минь хандив гэж юу байхав. Одоогоор олж байгаа цалин маань гэр бүлээсээ хэтэрч чадахгүй л байна. Гэхдээ яаж зүгээр байхав өөрөө өвдөж, шаналж үзсэн болохоор чадлынхаа хэрээр хүнд туслах юмсан гэж бодож явна. Энэ нэг жилийн хугацаанд лав 3000 гаруй хүнтэй утсаар ярьсан шүү. Ихэнхи нь өвдсөн ядарсан хүмүүс байх юм билээ. Хөөрхий дөө аргаа бараад л миний утсыг олоод яавал дээр вэ гээд л сэтгэлээ нээж ярилцдаг юм даа.

-Тэгвэл уран бүтээлчдээ цуглуулаад зовж зүдэрсэн нэгнээ өөд татах хандивын сан байгуулчихвал яасан юм?

-Maнай урлагийнхны байгуулсан тийм хандивын сан байдаг юм билээ. Тэд нартаа амжилт хүсэж, зовж зүдэрсэн олон хүнд тус болоорой гэж хэлье. Мөн тэр ариун үйлсэд монголчууд маань дор бүрнээ сэтгэлээсээ чадах чадахаараа дэмжиж туслаасай гэж хүсэж байна даа.

-Ингэхэд жүжигчин Баатархүү хэр баян хүн бэ?

-Надад сайн хань, сайхан хүүхдүүд, гурван өрөө байр, нэг япон тэрэг, олон ах дүү нар л байна. Харин хэнийг ч алагчилдаггүй нэг л зангаараа явдаг мөнгөтэй, мөнгөгүй, үнэнч, сайн найз нөхдөөр хамгийн баян хүн бол яахын аргагүй би байна даа./инээв.сур/

-Амьдрал өөрөө хязгааргүй баян гэдэг, энэ амьдралаас таны авсан хамгийн том бэлэг чухам юу байсан бол?

-Амьдрал юутай ч зүйрлэшгүй баян. Би өнөөдөр өөрт байгаа бүхэндээ сэтгэл хангалуун амьдардаг. Хорвоод хүн болж ирсэн нь миний хамгийн эхний бэлэг. Мэдээж миний үргэлжлэл болсон гурван сайхан хүүхэд минь хамгийн том бэлэг. Мөн миний үрсийг төрүүлсэн хань бас сонгосон мэргэжил минь надад маш үнэтэй бэлэг байсан. Надад энэ амьдралаас авсан олон сайхан бэлэг бий. Жүжигчин гэх эрхэм алдрыг хүртэж олон түмэндээ хайрлагдаж яваа нь мөн л энэ амьдралаас авсан нандин бэлэг.

-Тэгвэл таны амьдралын зорилго?

-Би өөртөө айхавтар том зорилго тавиад байдаггүй ээ. Яахав хүн бүрийн үзэл бодол өөр өөр л дөө. Зарим нь хэд наслахаа мэдэхгүй их мөнгө хөрөнгө цуглуулдаг бол нэг хэсэг нь орох оронтой болох гэж энэ биеэ цөхөртөл зүтгэдэг. Харин ах нь гурван хүүхдээ эрүүл саруул, зөв бодолтой, өндөр боловсролтой, сайхан амьдралтай л байлгачихсан гэж боддог доо.

-Хэзээ нэгэн өдөр буцахдаа би тийм зүйл хийчихсэн байхсан гэх хүмүүс байдаг шүү, харин таны хувьд?

-Амьдралаас хэт их зүйл хүсээд байдаггүй ээ. Ямартаа ч 2012 он дуусаг. Тэр болтол юу ч болоо билээ. Ер нь цаашид чадах юм бол хүүтэйгээ хамт нэг сайхан кино хийнэ гэж мөрөөдөж явна.

“Хүмүүс” сонин Э.Тунгалагтуяа

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана
Нийтэлсэн: 2020-08-05 17:08:42

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Зах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:34:29

 

Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:14:57

 

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-05 11:47:16

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүрги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:44:58

 

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 11:38:46

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:Цэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-05 11:33:24

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:25:53

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-05 11:21:38

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нары ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:03:29

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших