Нууц мэдээллийн уурхай

Хүүхдийнхээ хувь заяаг мэдмээр байна уу

Нийтэлсэн: 2012-05-02 08:41:10

Хүүхэд минь ямар хүн болох бол. Амьдралдаа аз жаргалтай байж чадах болов уу, гэж бодох үе байдаг. Энэ асуултад хариулт авахын тулд юуны өмнө хүүхдийнхээ зан төлвийг тодорхойлохыг оролдоод үз.
Хүүхэд бүрт хувь заяаны тоо байдаг. Энэ тоог тун хялбархан олж болно. Жишээ нь; танай хүүхэд 1997 оны наймдугаар сарын 5-нд төрсөн бол бүх цифрийг хооронд нь нэм. 1+9+9+7+8+5= 39. Энэ гарсан тоогоо хооронд нь нэм 3+9=12, 1+2=3 Хүүхдийн хувь заяаны тань тоо гурав байна. 3-ын тоотой хүүхэд ямар зан араншинтай вэ гэдгийг дараах хэсгээс уншина уу.

1. Ийм хүүхэд зөрүүд ааштай нэгэн болно гэдгийг түүнийг хорвоод мэндэлсэн анхны өдрөөс нь харж болно. Бас маш цовоо сэргэлэн байна. Ийм хүүхдүүд хэлд бас хөлд хурдан орно. Мөн бие даахыг оролдож, өөрт нь ялимгүй саад учирвал эрс эсэргүүцэл илэрхийлнэ. Том болсон хойноо ч энэ зангаа тавихгүй. Үүнийхээ хэрээр бүхнийг мэдэхийг хүснэ. Тийм болохоор ийм хүүхдүүдийг урамшуулж, тэднийг амжилт олж болохуйц аль нэг салбарт нь анхаарлыг төвлөрүүлэх хэрэгтэй. Хэрвээ та түүнийг зөв чиглүүлж чадвал хорвоод үр удмаа үлдээхийн аз жаргалыг мэдрэх болно.

2. Дур булаам төрхтэй, бусдын хайрыг татах увидастай хүүхэд. Ийм хүүхдүүд хэн нэгнийг гомдоохоос эмээж, жинхэнэ сэтгэлээ өнгөлөн далдалдаг. Харин иймэрхүү хүүхдүүд шийдэмгий бус хүн болох нь олонтаа. Бас бусдад таалагдахыг хичээдэг. Эмзэг сэтгэлтэй, эцэг эхээ анхааран халамжлах сэтгэлтэй ийм хүүхдүүдийг бие даасан чадвартай болгох, өөртөө итгэлтэй болгож сургах нь чухал.

3. Тэднийг байнга анхаарч байх нь чухал. Амархан амжилт олдог. Бас азгүйтэх нь ч элбэг. Сонирхол нь ч дорхноо буурдаг. Ийм хүүхдүүд өөрсдийгөө хамгаалах чадвартай хэдий ч, бусдын шүүмжлэлийг хүлээж авдаггүй гэмтэй тул тэдэнтэй болгоомжтой харилцаж байхад гэмгүй. Харин тэднийг сайн халамжилж, зөв харилцаж чадвал маш сайн хүн болж төлөвших магадлалтай. Эцэг эхийнхээ ч ачийг хариулна.

4. Таны хүүхэд удаан байвал санаа зовсны хэрэггүй. Бусад хүүхдээс хоцорчихвий гэж айсны хэрэггүй. Харахад хөдөлж ядсан, амар амгалан хүүхэд алсдаа хэний ч тусламжгүй өөрийгөө авч явах чадвартай болдог. Тэд зовлон бэрхшээл тоочоод байдаггүй. Гэхдээ тийм хүүхдүүдийг ойлгоход түвэгтэй байх болно. Хэзээ ч нээлттэй байдаггүй тэд ихэнх тохиолдолд маш чадварлаг мэргэжилтэн болох нь элбэг. Эцэг эхчүүд бүрэн итгэж чадвал тэд гайхамшигтай хүн болох ирээдүйтэй.

5. Маш хөдөлгөөнтэй хүүхэд. Эцэг эхийнхээ үнэ цэнэтэй зүйлсээр тоглон наадахаас сийхгүй. Бас гэр доторх зүйлсийг буулгаж, бужигнуулах нь энүүхэнд. Тэднийг зэмлэж загнасны хэрэггүй. Ингэж зүггүйтэх нь буруу гэдгийг эвтэйхэн ойлгуулж байх нь чухал. Ингэж чадвал гал голомт гэр бүлээ дээдэлсэн, удам судраа эрхэмлэж чаддаг хүн болно.

6. Бусдыг халамжлан анхаарч чадна. Тэд нийцэрхүү зангийнхаа ачаар амжилтад хүрч, ялалт байгуулах нь олонтаа. Гагцхүү ийм хүүхдийг муу муухай үгээр ч дайрч, загнаж болохгүй. Гар хүрэх тухайд санахын ч хэрэггүй. Зөөлөн эмзэг сэтгэлтэй хүүхдийн зан амархан эвдэрч, хэзээ ч мартагдашгүй алдаанд хүргэж болзошгүй. Тиймээс эелдэг зөөлөн харилцаа, гэр бүлийн туслалцаа хамгийн чухал.

7. Ихэнх тохиолдолд уужуу тайван хүүхэд байдаг. Аливаад идэвхи муутай ханддаг ийм хүүхдүүд оюуны өндөр чадавхтай, ухаалаг хүн болох нь элбэг. Гэхдээ тэд зожигдуу бас өөрсдийнх нь баримталдаг дэг журмыг зөрчихөд дургүй. Мөн өлсөх, хууран мэхлэхийг тэвчиж чаддаггүй. Биеэ сайн барьдаг. Аливаад хүлээцтэй хандаж чаддаг. Ийм хүүхдүүд том уран бүтээлч болох чадвартай байдаг.

8. Дур зоргоороо байх дуртай хүүхэд. Эцэг эхийнхээ чихийг халууцуулах нь энүүхэнд. Бусдыг гомдоож, дайрч давшилдаг мөртлөө өөртөө өчүүхэн ч хир халдаахгүй. Тэднийг хэцүү хүүхэд гэж шүүмжилсний хэрэггүй. Тэд зүгээр л өвөрмөц хүмүүс. Ийм хүүхдүүдийг зөв залж, эвийг нь олж сайн хүмүүжүүлж чадвал алдар нэрээ дуурсгасан нэгэн болно.

9. Ямар ч мэргэжил эзэмшиж, аль ч салбарт ажилласан тэднийг байнга амжилт дагах болно. Тэд төрөл бүрийн дугуйланд явж, янз бүрийн спортоор хичээллэж, гадаад хэлийг дорхноо сурна. Эцэг эхчүүд ийм чадварлаг хүүхдээ савсаг хэмээн зэмлэсний хэрэггүй. Бас ганцхан чиглэлээр дагнан хөгжүүлэх гэж бүү чармай. Тэд бусдад хэзээ ч гай удахгүй. Өөрсдөө замаа сонгох бүрэн чадвартай хүмүүс. Харин үүрнээсээ нисвэл эргэж ирэхгүй, эцэг эхдээ сургаа ч дуулгахгүй алга болчих гэмтэй. Ийм ачлалгүй хүн болгохгүйн тулд багаас нь зөөлөн, зөв үгээр сургаж, жолоог нь зал.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана
Нийтэлсэн: 2020-08-05 17:08:42

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Зах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:34:29

 

Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:14:57

 

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-05 11:47:16

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүрги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:44:58

 

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 11:38:46

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:Цэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-05 11:33:24

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:25:53

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-05 11:21:38

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нары ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:03:29

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших