Нууц мэдээллийн уурхай

Иргэд хувьцаанд хууртахгүйгээр шийджээ

Нийтэлсэн: 2012-05-09 11:07:17

Сар шинийн өмнөөс эхэлсэн сая төгрөгийн хүлээлт  өнөөдөр ч үргэлжилсээр байна. Энэ сард өгнө, сарын сүүлээр өгчих байх, ирэх долоо хоногоос тараана, бараг л энэ долоо хоногт багтаад өгчих болов уу гэсэн  албаны хүмүүсийг үгээр бол хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэд аль хэдийн сая төгрөгөө гар дээрээ авчих байсан бизээ. Даанч дансанд мөнгө байхгүй гэдгээр тэднийг мөн ч их хуурч бас хүлээлгэж байна даа.  Түүнийх нь сургаар хүнсний болоод бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ямар сайндаа л Монголбанк инфляци хаданд гарах вий гэхдээ махны үнээр далимдуулан урьтаад бодлогынхоо хүүг өсгөчихаж байхав. Үүнийгээ ч төв банк  их эвтэйхэн тайлбарлаж буй. Төсөв болоод төсөвтэй адилт­гах зардлаар өдөөгдсөн илүүдэл эрэл­тийн дээр сүүлийн үед гаднаас нэлээд хөрөнгө орж ирж байгаа нь инфляцийн дарамтыг нэмэг­дүү­лэ­хээр байгаа гэж.

 2012 оны төсөвт 334 мянган иргэнд нийтдээ 334 тэрбум төгрөгийг өгөхөөр Засгийн газар тусгасан бөгөөд өнгөрсөн сард эхлүүлсэн сая төгрөгийн бүртгэлээр 166 мянган өндөр настан, 73847 хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 3380 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд нийтдээ 243 мянган хүн  сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтээ ирүүлээд байгаа юм байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газраас иргэдийн ирүүлсэн материалыг Сангийн яаманд өгсний дараа тус яамныхан ир­гэдээс ирүүлсэн материалыг нягталсны эцэст сая төгрөгийн санхүү­­жилтийг хийх юм байна. Гэхдээ энэ нь зөвхөн цаг хожих гэсэн арга гэх хүмүүс ч байгаа юм. Учир нь сая төгрөг байтугай, ирэх долдугаар сар хүртэл тараах 21 мянган төгрөгийн эх үүсвэргүй болчихоод Монголбанк аргаа ядахдаа 100 тэрбум төгрөг шинээр хэвлэж тараах вэ дээ. Тэгвэл хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд өгөх эхний ээлжийн 340 мянган төгрөгийг өгөхийн тулд төв банк мөн л 100 тэрбум төгрөг хэвлэж байгаа гэх мэдээлэл бий. Мэдээж, төв банк мөнгөө хэвлэж л дууссан цагт Сан­гийн яам сая төгрөгийн санхүү­жилтийг хийнэ. Тэр болтол хөгшид, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хүлээлтийн байдалтай байхаас өөрөөр яах билээ.

 Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хувьцаа авах уу, сая төгрөгөө авах уу гэдэг сонголт хийх боломжийг иргэдэд олгосон. Тодруулбал “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг авахгүйгээр сая төгрөгөө бэлнээр авах хүсэлтэй иргэ­дийг бүртгэж эхэлсэн бөгөөд тавдугаа сарын 20-ноос өмнөм мате­риалаа бүртгүүлж өгөөгүй бол автоматаар хувьцаа өгнө гэдгээ ч зарлачихсан юм. Энэхүү “зарлал”-ын мөрөөр сая төгрөгөө авахыг хүссэн иргэдийн хөлд хороо хориныхон дарагдаад байгаа гэнэ.  Хөгшид болоод хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дэд өгөх сая төгрөгөө товлосон цагтаа өгчихөж чадахгүй хэрнээ  хувьцаа авахгүй гэсэн иргэдийн мөнгийг хаанаас босгох гээд байгаа нь ч бүү мэд. Эсвэл Монголбанкаар дахиад мөнгө хэвлүүлэх үү. Энд бүгд өнөөдөр нууцын байдалтай байна.

Коксжих нүүрснийхээ чанараар дэлхийд тэргүүлж буй зургаан тэрбум тонн нөөцтэй Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулж, иргэн бүрт байгалийн баялгаа тэгш хуваарилах үүднээс Засгийн газар “Эрдэнэс Тавантолгой”-н хувь­цаанаас иргэн бүрт 1072 ширхэгийг өгөхөө мэдэгдээд байгаа. 
Тэгвэл хөгшид, хөгжлийн бэрх­шээлтэй иргэд гэлтгүй энгийн хүмүү­сийн дунд сая төгрөгөө бэл­нээр авах сонирхол багагүй байгаа юм билээ. Тэд их санасан газар есөн шөнө хоосон хонох вий гэхээс айж байгаа бололтой. Олон улсын хөрөн­гийн зах зээлд гаргахаар өнгөр­сөн жилээс  бэлтгэж эхэлсэн “Эрдэнэс Тавантолгой”-н IPO хэзээ Лондонгийн болон Хонконгийн бирж дээр гарах нь тодорхойгүй байгаа. “Эрдэнэс Тавантолгой” ком­панийн захирал Б.Энэбиш Англид болсон хөрөнгийн зах зээлийн талаарх уулзалтын үеэр ирэх онд гарах болов уу гэдгээ итгэл  муутайхан хэлснээс нь харвал иргэд 1072  ширхэг хувьцаатай болж, тэр нь хэдэн зуу дахин өснө гээд байгаа эрхбаригчдын үгэнд итгэхэд хэцүү. Тиймээс  Засгийн газар хувьцаагаар дахиад молигодож, хувьцаа ч үгүй, сая төгрөг ч үгүй хоосон хоцрох вий гэхээс болгоомжилж байгаа бололтой, сая төгрөгөө авах хүсэлтэй байгаагаа олон хүн илэрхийлсэн гэх. Засгийн газрын зүгээс  иргэдийн авахгүй гэсэн сая төгрөгийг үндэс­ний аж ахуйн нэгжид худалдах замаар мөнгийг нь гаргаж өгнө гэдэг тайлбарыг хийж буй ч харин аж ахуйн нэгжүүд энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлээгүй байгаа юм. Хэрвээ аж ахуйн нэгжүүд бид худалдаж авахгүй гэвэл Засгийн газар дахиад л мөнгөний эрэлд хатах нь. Магадгүй сурсан аргаараа маргааш, нөгөөдөр, нөгөөдрийн маргааш өгнө гэх биз. Монголын мар­гааш ямар дуусах биш дээ.

Ардын эрх сонин Ж.ЭРХЭС

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Б.БАТДАВАА: ТӨВ БАНКНЫ СУДАЛГАА БОЛОН СТАТИСТИК МЭДЭЭЛЛҮҮД БОДЛОГЫН ШИЙДВЭР ГАРГАЛТЫН МАШ ЧУХАЛ СУУРЬ БОЛДОГ
Нийтэлсэн: 2020-03-27 16:26:16

 

рын 27Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваатай ярилцлаа.Төв банкны судалгааны ач холбогдлын талаар юуны өмнө ярилцахыг хүсч байна.Дэлхийн олон орны Төв банкууд бодлого, шийдвэр гаргахдаа судалгаа, шинжилгээний ажлуудад үндэслэдэг. И ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн тойм
Нийтэлсэн: 2020-03-27 15:22:32

 

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Нийслэлийн харьяа газар, агентлагуудын зүгээс 2020 оны гуравдугаар сарын 23-наас гуравдугаар сарын 27-ны өдрүүдэд Улаанбаатар хотын хэмжээнд хийсэн томоохон ажлууд болон хотын Захирагч С.Амарсайханы оролцсон арга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Бүх ААН, компанийг НДШ-ийн төлбөрөөс 4 дүгээр сарын 1-нээс 10 дугаар сарын 1-н хүртэл бүрэн чөлөөллөө
Нийтэлсэн: 2020-03-27 15:05:18

 

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандаж мэдэгдэл хийж байна.Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Улс орны нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа жлынхаа хүрээнд мэдээлэл өгье. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 улсад коронавирусийн халдвар ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

С.Одонтуяа: Эмч, цагдаа, онцгой байдлын албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, онцгой байдлын нэмэгдэл олгохыг ШААРДАЖ байна!
Нийтэлсэн: 2020-03-27 13:48:53

 

Нийслэлийн Онцгой Комиссоос 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр сайжруулсан түлштэй холбогдуулж “Өндөржүүлсэн бэлэн байдал” зарласан. Үргэлжлээд корона вирус гарч Дүүргийн Онцгой Комиссын гишүүд 175 хоног буюу хагас жил орчим онцгой байдалд ажиллаж байна. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Урт цагаанд үйл ажиллагаа эрхлэгчдийг хүлээн авч уулзаж байна
Нийтэлсэн: 2020-03-27 12:20:34

 

Нийслэлийн өмчийн III байр буюу бидний хэлж заншсанаар “Урт цагаан” үйлчилгээний төвийн үйл ажиллагаатай холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Өмчийн ашиглалт, удирдлагын газрын орлогч дарга Д.Рэнцэнбямба, Онцгой байдлын газрын тэргүүн дэд дарга ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ББСБ, ХЗХ-доос зохицуулалтын үйлчилгээний төлбөр авах хугацааг хойшлуулжээ
Нийтэлсэн: 2020-03-27 11:17:17

 

Санхүүгийн зохицуулах хороо 2020 оны ээлжит VI хуралдааныг цахимаар зохион байгуулж даатгал, үнэт цаас, банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж, зээлийн хоршоотой холбоотой тусгай зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, оноосон нэр өөрчл ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНХААР: Шинжилгээний бичиггүй иргэнийг онгоцонд суулгахгүй
Нийтэлсэн: 2020-03-27 11:05:55

 

Монгол Улсын Онцгой Комиссын 2020.03.26-ны хуралдааны шийдвэрийн дагуу Сөүлийн чиглэлд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр тусгай үүргийн нислэг хийгдэнэ. Энэ нислэгт гуравдугаар сарын 12, 13-ны өдрүүдэд ЭСЯ-ны Консулын хэлтэст ирж бүртгүүлсэн өндөр настан, жир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-д халдвар авагсад Хятадыг давж, дэлхий даяар нийт хагас сая хүн халдвар авчээ
Нийтэлсэн: 2020-03-27 10:40:01

 

АНУ-д нэг өдөрт 15'461 шинэ тохиолдол илэрснээр нийт халдвар авагсад 83'672 болж Хятадыг (81'285) давлаа. Мөн дэлхий даяар нийт 58'579 шинэ тохиолдол илэрснээр нийт 529'614 хүн халдвар аваад байна. Нэг өдөрт хамгийн олон шинэ то ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.27-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-03-27 10:25:33

 

КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.03.27-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

"НӨАТ-ын баримтаа дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө бүртгүүлж, улирлын буцаан олголтоо авна"
Нийтэлсэн: 2020-03-27 10:22:53

 

2020 оны нэгдүгээр улирлын худалдан авалтын төлбөрийн баримтаа 2020 оны дөрөвдүгээр сарын 8-ны 23:59:59 цагаас өмнө амжиж бүртгүүлэн НӨАТ-ын буцаан олголтын урамшууллаа авна уу. Лавлах утас: 1800-1288, 75777507 НӨАТ-ын тухай хуулд заасны дагуу албан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших