Нууц мэдээллийн уурхай

Англиар хэрхэн хурдан ярьж сурах вэ

Нийтэлсэн: 2012-05-23 09:51:22

Бидний амьдарч буй эрин зуунд англи хэлийг сурах мөн түүнчлэн өөр бусад гадаад хэл сурах нь зайлшгүй шаардлагатай болоод байна. Англи хэлгүйгээр одоо глобалчлагдаж байгаа ертөнцөд сурч ажиллаж амьдрах, мэдээлэлийг олж авахад бэрхшээлтэй болсон байна.

Зөвхөн эх хэлээрээр эх сурвалж мэдээллийг олоход 10 мянган сонголт олно гэж бодоход гадаад хэлтэй хүн 100 мянгыг олох боломжтой гэсэн үг. Манай монголчуудын гадаад ертөнцтэй харилцах харилцаа улам өргөн цар хүрээтэй болж байна.За тэгээд хүн болгон Англи хэлийг хамгийн хурдан сурах талаар эрэл хайгуул хийж сурахыг хичээдэг. Гэтэл энэ нь бүтэшгүй зүйл юм. Мөн зарим нь тухайн оронд нь очоод хэдэн сар болчихвол л хэл сураад ирнэ гэж бодон нилээд цаг хугацаа зардал энерги зарцуулдаг боловч тодорхой үр дүн багатай ирээд санаагаар унан би ч ер нь хэлний авьяасгүй юм байна гэдэг ч юм уу эсвэл тэгээд шантраад орхичихдог тал байдаг. Хэл сурна гэдэг нь тоо бодож сурах болон түүх судлахтай адилгүй. Суралцагчаас нөр их хөдөлмөр зүтгэл, оролдлого, дадлага, цаг хугацаа шаарддаг болохыг амьдрал өнөөдөр харуулаад байна. Ер нь гадаад ямар нэгэн хэлийг эзэмшсэн хүн болгон үүнийг хэлэх байх л даа. Гэхдээ гадаад хэлийг хүн 100 хувь яг өөрийнхөө төрөлх хэл шиг эзэмшинэ гэдэг бол ховор зүйл шүү дээ. Хамгийн гол нь чөлөөтэй ярьж өөрийнхээ бодол санааг зөв илэрхийлж сурахад л байгаа юм.За ингээд Англи хэлээр чөлөөтэй ярьж сурахад хэрэг болох боловуу гээд хэдэн зөвлөмжийг та бүхэнд хүргэе.
•    Юуны түрүүнд хэлэндээ дасал болох.
•    Ярианы дадлага сайн хийх
•    Ярихаас бүү ич. Ичнэ гэдэг зүйл хэл сурч байгаа хүнд хамгийн том чөдөр тушаа гэдгийг сайн ойлго.
•    Сайн ном, аудио хичээлтэй байх
•    Аудио хичээлээ дахин дахин сонсож давтаж хэлэх, олон дахин давтаж хэлэх
•    Англи хэл дээр энгийн хэллэгтэй уран зохиолын ном унших
•    Англи хэл дээр кино үзэх
•    Бүхэл бүтэн утга санаа агуулсан өгүүлбэр цээжил. Үг цээжлэх нь тийм ч оновчтой зүйл биш.
•    Өөрөө өөртөө англи хэлний орчин бүрдүүл. Энэ нь өөрийнхөө орчин тойронд англи хэлний сурах бичиг эсвэл англи хэл дээр бичигдсэн уран зохиолын ном, дуу видео бичлэг зэргийг байнга байлга бас тэгээд түүнийгээ өдөр тутам хэрэглэж занш.
•    Гадаад ертөнцтэй өөрийгөө холбож өг. Одоо үед маш олон англи хэл болон бусад хэлийг сурах үнэгүй вэбсайт байдаг болсон ба тэдгээрийн гишүүн болсноор бусад унаган хэлтэй болон бусад гадаад хэлийг сурч байгаа хүмүүстэй танилцаж болох ба тэдэнтэй мэдээлэл солилцох бүрэн боломжтой юм.
•    Сургалтын төвд хандах
Сургалтын төвд хандахын хамгийн давуу тал нь багш чиний дуудлагыг засч зөв дуудаж сургахаас гадна таны хэл сурах хугацааг чинь богиносгож болох юм. За ингээд та бүхэнд хэл сурахад чинь амжилт хүсье.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

​Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй
Нийтэлсэн: 2020-09-21 19:03:50

 

​ Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. “Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөөгийн гудамжны авто замыг түр хааж, зам засварын ажил хийнэ
Нийтэлсэн: 2020-09-21 16:35:37

 

​ Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно
Нийтэлсэн: 2020-09-21 16:32:40

 

​ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2050 он гэхэд Монгол Улсын хөгжлийн ерөнхий чиг суурийг бүрэн тавихаар зорьж буй бөгөөд үүнээс хойш бүрдэх Засгийн газрууд жаргалтайгаар ажиллана гэдгийг хэллээ. Тэрбээр өнөөдөр эрүүл мэндийн салбарын бэлэн байдалтай тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭД ХУДЛАА ЯРЬДАГ УЛСТӨРЧДӨӨР БИШ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЗАЛУУЧУУДААР ТӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-21 10:36:15

 

​ Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ илгээгээд байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон цагаас ямар хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаа талаараа цахим орчинд иргэдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Судалгаан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдэд хүрнэ
Нийтэлсэн: 2020-09-21 10:31:46

 

​ Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет долоо дахь жилдээ шинэ жил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа
Нийтэлсэн: 2020-09-21 10:25:26

 

​ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун доод эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа. Эн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна
Нийтэлсэн: 2020-09-21 10:16:33

 

​ Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2020.09.20) Москва хотод хүрэлцэн ирэв. Н.Энхтайван ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхдийн автобусны 35 чиглэлийн ДЭЛГЭРЭНГҮЙ МАРШРУТ
Нийтэлсэн: 2020-09-21 10:09:52

 

​ Ерөнхий боловсролын сургуулийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус” үйлчилж байна. Сургуулийн автобусаар нэг өдөрт 4000 гаруй хүүхэд ү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өчигдөр Ховд, Дорнод аймгуудад газар хөдлөлт болжээ
Нийтэлсэн: 2020-09-21 10:05:44

 

​ Өчигдөр Дорнод болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн у ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨАТ-ын сугалаанд 1 сая төгрөгийн 329 АЗТАН ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2020-09-21 10:00:53

 

​ НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших