Нууц мэдээллийн уурхай

Алдарай бяцхан багачууддаа Олон улсын Хүүхдийн баярын мэнд хүргэе

Нийтэлсэн: 2012-05-31 12:17:54

Аав ээж, эмээ өвөө, ах эгчийн амин эрдэнэ, эх орны баясгалант ирээдүй, хөөрхөн жаахан  хүүхэд багачууд та нартаа НУУЦ.МН сайтын ах, эгч нараас нь Хүүхдийн эрхийг хамгаалах Олон улсын  баярын өдрийн  чин сэтгэлийн мэндчилгээг   хүргэж байна.

Хүүхдээ хаанд өргөмжлөх энэхүү баярын өдөр хүүхэд бүрт тэгш байж, хүүхдийн эрхийг хамгаалах олон сайхан ажлын гараа байх болтугай.

  Монголынхоо мянга мянган хүүхэд багачууддаа Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэндийг дахин хүргэж, үргэлж инээд хөөр, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөе!

Хүүхдүүдээ. Сайхан баярлаарай!


Баярын гоёлоо өмсөн догдлох бяцхан үрсээ та хаана баярлуулахаа хараахан шийдээгүй байгаа бол дараах арга хэмжээний хөтөлбөрүүдийг сонирхоорой.
 
“Шинэ үе” хүүхдийн баярын бэлгээ задаллаа


“Шинэ үе” продакшн хүүхэд багачуудад зориулан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг” хэмээх хүүхдийн жүжгийн нээлтээ өчигдөр МҮЭСТО-нд хийжээ. Гавьяат жүжигчин Л.Лхасүрэн агсны дурсгалд зориулан түүний оюутан байхдаа бичиж байсан “Сарыг нуусан саваагүй бэлтрэг”  хэмээх хүүхдийн жүжгийг тус продакшны уран бүтээлчид удахгүй тохиох “Эх үрсийн баяр”-т зориулан зургадугаар сарын 3-ныг дуустал өдөр бүр 11.00, 13.00, 15.00 цагт тоглох болсон байна.
 
Лусын дагина, ханхүүтэй уулзуулна

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан Данийн их зохиолч Ханс Христиан Андерсений “Лусын дагина” жүжгийг тоглох гэж байна. Тус театр энэ жүжгийг гурван жилийн өмнө тайзнаа амилуулж байсан ба энэ удаад зургадугаар сарын 1-нд ердөө ганцхан өдөр 14.00 ба 16.00 цагт тайзнаа тоглох гэнэ. Энэхүү жүжгийн лусын дагинын дүрд залуу жүжигчин Б.Хулан, ханхүүгийн дүрд Соёлын тэргүүний ажилтан С.Болд-Эрдэнэ нар тоглох юм. Драмын театраас хүүхдийн баярт зориулсан үзвэрийн үнэ 5000 төгрөг байна шүү.
"Good boys"-ын бэлэг

"Good boys" хамтлагийнхан хүүхдийн баяраар "Эх дэлхийгээ хайрлая" уриатай тоглолтоо хийх нь. Тоглолтод гавьяат жүжигчин Ч.Насантогтох, дуучин Нара, "ТВ Коктейл" хамтлагийнхан оролцох юм байна. Тус хамтлагийн хөвгүүд дуулахын зэрэгцээ хөгжим тоглож, амьд тоглолтоор бяцхан үзэгчиддээ бэлэг барихаас гадна тоглолтод ирсэн үзэгчдээс гурван хүүхдийг азтанаар тодруулан Бээжин хотоор аялах эрхийн бичиг өгнө гэхчилэн олон олон бэлгүүд эзнээ хүлээж байна.
 
Поп дива Алтаа багачуудтай дуулна

Поп дива Ж.Алтанцэцэг багачуудад зориулсан тоглолт хийхээр болжээ. Тэрбээр өнгөрсөн жил хүүхдийн баярт зориулсан хандивын тоглолтоо хийж байсан юм. Энэ удаад ч хүүхдийн баярын өдөр буюу зургадугаар сарын 1-нд 16.00 цагт "Ногоон орчин бидний ирээдүй" хэмээх тоглолтоо хийж, хүүхэд, эцэг эхчүүдтэй дуу хуурын ертөнцөөр аялах нь ээ. Түүний тоглолтод Монголын хүүхдийн ордны дууны багш С.Ганчимэгийн шавь нар болон оролцох юм байна. "Ногоон орчин бидний ирээдүй" тоглолтынхоо орлогыг Алтаа хүүхэд багачуудад зориулсан тусгай сувилал байгуулах төсөл хэрэгжүүлэхэд зориулах гэнэ.
 
Хүүхэлдэйн театр Циркийн задгай талбайд

Улсын хүүхэлдэйн театрын хамт олон хүүхэд, багачууддаа зориулж, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр бага тайзнаа “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ, их тайзнаа Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дашдондогийн уран бүтээл “Дондог ахын найзууд” уран бүтээлээрээ бэлэг барих гэнэ. Мөн “Номин” их дэлгүүрийн хоёрдугаар давхарт бяцхан үзэгчдэдээ зориулан энэ сарын 31, ирэх сарын 1, 3-нд “Могжоохон даагатай жогжоохон хүү” жүжгээ тоглоно. Түүнчлэн "АСА" циркийн гадна талбайд ирэх сарын 2-нд 12-17 цагийн хооронд хүүхэд багачуудтайгаа уулзах юм байна.
 
Динза, Цондоолойтой уулзаарай

"АСА" циркэд энэ сарын 30, 31-нд 12.00, 14.00, 16.00 цагаас зургадугаар сарын 1-нд 10.00,12.00, 14.00, 16.00 цагаас "Цондоолой Динзагийн хамт аав, ээжийгээ аварсан нь" хүүхдийн жүжиг тоглогдоно. Тасалбарын үнэ 15 мянган төгрөг байх бөгөөд "Цондоолой", "Динза"-гийн хамгийн сүүлийн комик номыг бэлэг болгон өгөх нь ээ.
 
“Ишиг хөөрхөн нэр”. Тийм биш гэж үү, хүүхдүүд ээ!

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчид Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулж, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Бирваагийн хөгжим, Х.Батаагийн цомнол “Ишиг хөөрхөн нэр” хүүхдийн дуулалт бүжгэн жүжгийг хоёрхон удаа тоглохоор болжээ. Зургадугаар сарын 1-нд 11.00, 12.30 цагт энэхүү жүжиг тайзнаа эгшиглэх юм. Хүүхдийн уран бүтээлийг дэмжин дэлгэрүүлэх бодлогын хүрээнд туурвисан энэхүү хүүхдийн дуулалт бүжгэн жүжиг нь нүүдэлчин монголчуудын зуун зуунаар өртөөлөн авч ирсэн өөрсдийн ахуй амьдрал, ёс заншилдаа нийцүүлэн бүтээжээ. Мөн хүүхдийг өв тэгш хүмүүжүүлж амьдрал ахуйгаа сахиж, ёс заншлаа дээдэлж, байгаль дэлхий, ан амьтнаа хайрлан хамгаалах ухааныг хүүхэд ахуй цагаас нь сэтгэл зүрхэнд нь яв цав суулгадаг байсан эрт үеийн уламжлалыг сэргээхэд бага ч болов нэмэр болох өргөн их ач холбогдолтой юм байна. Тасалбарын үнэ том хүн 5000, хүүхэд 3000 төгрөг.
 
“Их ид шидтэн”-тэй хамт үлгэрийн орноор аялаарай

“Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид хүүхэд багачуудыг баярынх нь өдрөөр  үлгэрийн орноор аялуулахаар болжээ. Тэд “Тусгаар тогтнолын ордон”-д зургадугаар сарын 1-нд 12.00, 14.00, 16.00 цагт, 2-нд 16.00 цагт тус тус Оросын хүүхдийн зохиолч В.Губиреавын "Их ид шидтэн" үлгэрийн орноор аялуулах юм. Үлгэрийн орноор аялсан бяцхан үзэгч бүрийг бэлэг хүлээж байгаа шүү.
 
Хүслийн 1000 бөмбөлгийг хөөргөнө

Эрх чөлөөний талбайд зургадугаар сарын 1-нд "Хүслийн мянган бөмбөлөг" хөөргөх бүх нийтийн арга хэмжээг зохион байгуулах юм байна. Тэнд хүүхдэд зориулсан төрөл бүрийн бэлэг, өнгө алагласан бөмбөлөг, тоглоомуудаас гадна тэдэнд зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд хүлээж байгаа гэсэн шүү.
 
Парк хүүхдүүдэд зориулсан багцаа дэлгэлээ

Зуны хэдхэн сардаа паркийн гадаа тоглоом дээр ханатлаа суух юмсан гэсэн хүсэл мөрөөдөл хүүхэд бүрт байдаг. Тэгвэл хүүхдийн баярт зориулан Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн ах эгч нар нь багцын урамшуулалын картуудаа худалдаанд гаргажээ. 
Season Pass карт-100,000 төгрөг /гурван сарын турш бүх тоглоом дээр тоглох эрхтэй/
Monthly Pass карт-50,000 төгрөг  /нэг сарын турш бүх аттракцион тоглоом дээр тоглох эрхтэй/
Daily Pass карт-30,000 төгрөг  /тухайн худалдаж авсан өдөртөө бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй /
Student’s Pass карт-70,000 төгрөг /Оюутнуудын карт. Гурван сарын турш бүх тоглоом дээр үнэгүй тоглох эрхтэй/
Happy багц-15,000 төгрөг  /Тухайн өдөртөө таван тоглоом дээр тоглох эрхтэй/
Сoolбагц -20,000 төгрөг /Тухайн өдөртөө найман тоглоом дээр тоглох эрхтэй/
Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн нэг тоглоом дээр тоглох тасалбар 4000-6000 төгрөгний үнэтэй байдаг. Баярын өдрүүдээдэд зарласан багцын тасалбараа аван мөрөөдлөө биелүүлээрэй, хүүхдүүд ээ.
Сүхбаатарын талбайд нэгдсэн арга хэмжээтэй

Хүүхдийн баярын нэгдсэн ёслолын ажиллагаа Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 1-нд 11.00-16.00 цагт болно. Сүхбаатарын талбайд 11.00-17.00 цаг хүртэл “Цэцэг” хамтлагийнхан үзэгч, фэнүүддээ тоглолтоо өргөн барих гэж байна.
Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 01-нд 11.00-16.00 цагт “Хүүхдийн баяр”-ын нэгдсэн ёслолын ажиллагаа болно. Баярын нээлтэд МУ-ын Ерөнхий сайд, ХТҮЗ-ийн тэргүүн С.Батболд, МУ-ын Шадар сайд М.Энхболд, НЗД-ын орлогч Ц.Цогзолмаа, ЗГХА, ХТГ-ын дарга Д.Алтай болон албаны хүмүүс мэндчилгээ давшүүлэх юм. Энэ өдөр Сүхбаатарын талбайд хүүхэд, гэр бүл рүү чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулна гэсэн...
 
Баярын өдөр бороо орно


Энэ жилийн эх үрсийн баярын өдрөөр урьд өмнөх жилүүдийг бодоход сэрүүхэн, бороотой тунгалаг өдөр байх нь. Зургадугаар сарын 1-нд өдөртөө бага зэргийн бороотой, 15-17 хэмийн дулаан, тогтуун салхитай байх юм байна. Харин шөнөдөө үүлшинэ, дөрвөн хэмийн дулаантай, тогтуун салхитай байна гэж Ус, цаг уурын хүрээлэнгийн ах эгч нар нь мэдээллээ. Тиймээс хүүхэд багачуудаа дагуулан баярын өдөр хотоор зугаалахдаа шүхрээ авч, дулаан хувцаслахаа мартуузай.

“Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн тухай товч сонирхуулахад, анх 1925 онд Женевт хүүхдийн сайн сайхны төлөө дэлхийн чуулга уулзалт болж, тэрхүү чуулга уулзалтаас зургадугаар сарын 1-ний өдрийг дэлхий нийтээрээ “Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” болгох уриалга гаргасан байна. Улмаар 1951 онд Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон бүр тодорхой өдөр тэмдэглэж, хүүхэд багачуудаа баярлуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд Монгол Улс 1952 оноос эхлэн зургадугаар сарын 1-ний өдрийг “Хүүхдийн баяр”-ын өдөр болгон тэмдэглэж ирсэн байдаг. Зургадугаар сарын 1 жилээс жилд хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг баярын өдөр болсоор байгаа билээ. Бусад өед ч гэсэн, өдөр болгон хүүхдүүдээ баярлуулж байгаарай, эцэг эхчүүд ээ. Өдөр бүр хүүхдүүдийн баяр баясгалантай өдөр байгаасай...

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Д.Ядамдоржийг ШШҮХ-ийн даргаар томиллоо
Нийтэлсэн: 2020-09-24 12:07:12

 

Хурандаа Д.Ядамдоржийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн даргаар томилжээ. Тэрээр энэ албанд томилогдохын өмнө Нийслэлийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байсан юм.Д.Ядамдорж  өнгөрсөн долоо хоногт ажлаа хүлээн авсан байна.Түүний танилцуулгыг хү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Сайн дурын нийгмийн даатгалд гар утаснаасаа хамрагдаарай
Нийтэлсэн: 2020-09-24 12:03:18

 

​ Нийгмийн даатгалын салбарыг үе шаттай цахимжуулах ажлын хүрээнд сайн дурын даатгалын үйлчилгээг гар утсаараа авах боломжийг бүрдүүллээ. Тодруулбал, даатгуулагч шинээр сайн дурын даатгалын гэрээ байгуулах, сунгах, шилжилт хөдөлгөөнөө бүртгүүлэх, шим ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Олон улсын морьт харвааны ДАШТ-ийг 2022 онд Монголд зохион байгуулах эрхээ авчээ
Нийтэлсэн: 2020-09-24 11:40:12

 

Шууд: Олон улсын морьт харвааны ДАШТ-ийг 2022 онд Монголд зохион байгуулах эрхээ авчээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх сард хийгдэх тусгай үүргийн нислэгийн хуваарь
Нийтэлсэн: 2020-09-24 11:34:17

 

​ IMG_1413.jpg Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу ирэх аравдугаар сард 11 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2700 орчим иргэнээ татан авах ажиллагааг зохион байгуулах шийдвэрийг гаргалаа. Үүнд: 10 сарын 4-нд Нурсултан-Улаанбаатар 10 сарын 8 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Цэргийн дүйцүүлэх алба хаагчид сургалтад хамрагдаж байна
Нийтэлсэн: 2020-09-24 11:32:27

 

​ Цэргийн албыг биеэр дүйцүүлэх албаны бэлтгэл, тусгай үүргийн бэлтгэл шатны сургалт 09 дүгээр сарын 18-аас Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн материаллаг баазыг түшиглэн зохион байгуулагдаж байна. Энэхүү сургалтын зорилго нь цэргийн албыг биеэр дүйцү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Налайхын замын зорчих хэсгийн өнгө хучилтын ажил эхэллээ
Нийтэлсэн: 2020-09-24 11:30:21

 

Налайхын автозамын бүтээн байгуулалтын ажил үргэлжилж, өнгө хучилтын ажил хийгдэх болсонтой холбогдуулан автозамыг түр хугацаанд хэсэгчлэн хааж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр 07.00 ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаар ХЭҮК-оос гаргасан санал, УИХ-ын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилт
Нийтэлсэн: 2020-09-24 11:13:41

 

2019 онд УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцсэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-д хүүхэд хамгаалал, хүүхдийн эрхтэй холбоотой асуудлаар ХЭҮК-оос гаргасан санал УИХ-ын 62 дугаар тогтоолд тусгалаа олсон байдаг. ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Б.Батбямба: Хууль, хяналтын байгууллагаас бүрддэг зөвлөлийн хөрөнгөөс хувьдаа завших ямар ч боломжгүй
Нийтэлсэн: 2020-09-24 11:06:36

 

​ Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Батбямбаас Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлийн хөрөнгийг хууль бусаар зарцуулсан гэх асуудлаар тодрууллаа. -Нийслэлийн ИТХ-ын дарга захира ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Х.Баттулга: Илүү боловсронгуй НҮБ-ыг хамтдаа бүтээж, хамтдаа хөгжиж дэвшицгээе
Нийтэлсэн: 2020-09-24 11:01:37

 

​ Монгол Улсын Засгийн газраас 2020 оныг “Экспортыг нэмэгдүүлэх жил” болгон зарласантай уялдуулан, МҮХАҮТ, НЗДТГ-тай хамтран жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Улаанбаатар Түншлэл-2020“ Олон улсын үзэсгэлэн өнөөдөр нээлээ. МҮХАҮТ-н үүсгэн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Тапан Мишра: Монголын ЗГ дэлхийн улс орнуудад жишиг болохуйц ажиллаж буй цөөн орны нэг
Нийтэлсэн: 2020-09-24 10:55:44

 

​ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишраг орон нутгийн төрөлжсөн байгууллагын багийн төлөөлөгчдийнх нь хамтаар хүлээн авч уулзав. Монгол Улсын Засгийн газраас КОВИД-19 цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх ч ..

Сэтгэгдэл бичих Цааш унших