Нууц мэдээллийн уурхай

Дарсыг хэрхэн сонгох вэ

Нийтэлсэн: 2012-07-04 15:29:28

Дарсны чанарт юу нөлөөлдөг вэ? Мэргэжилтнүүдийн баталж байгаагаар бол түлхүүр дөрвөн хүчин зүйл нөлөөлдөг гэнэ: усан үзэм ургасан газрын цаг агаарын болон хөрсний онцлог, тухайн жилийн болон ургац хураах үеийн цаг агаар, дарсны мастерын ур чадвар, хадгалалтын нөхцөл ба тээвэрлэлт.

Дарсны мастерын ур чадвар тухайн брендын ард байж байдаг. Үйлдвэрлэгчид нэр төрөө доош оруулахгүйн тулд аль болох чанартай бүтээгдхүүн гаргахыг хичээдэг учраас чухам аль брендыг сонгох нь – таны дурын хэрэг. Ер нь бол нэр төртэй болсон, хэн хүний мэдэх, зах зээл дээр урт удаан хугацаанд оршиж байгаа үйлдвэрлэгчийн дарсыг сонго гэж зөвөлдөг боловч нөгөөтэйгүүр, шинээр төрсөн үйлдвэрлэгч өрсөлдөөнд зөвхөн сайн чанарынхаа ачаар л тогтож үлдэх боломжтой байдаг учраас мөн л чанартай дарс хийхийг хичээдэг.

Дарсны тухай сайн ойлголтгүй худалдан авагчдын ихэнхи нь өндөр бус үнэтэй дарс авдаг бөгөөд 8 доллар хүртэл үнэтэй дарсан дотор хаашдаа сайн чанартай дарс байхгүй гэж боддог учраас аль нь ялгаагүй гэж боддог. Гэсэн хэдий ч дараахь зүйлийг анхааран сонголтоо хийвэл харьцангуй сайн дарс олж авах боломж бүрэн бий.

Дарсны шилийг чимж буй гоё тод шошго учир мэдэхгүй худалдан авагчийн харцыг татах тул гоё шошготой дарсыг сонгох нь элбэг. Энэ бол маш буруу. Өөрийгөө хүндэлдэг үйлдвэрлэгч гоёмсог тод шошго дарсан дээрээ наадаггүй, энэ бол байж болшгүй ичмээр зүйлд тооцогддог. Муу дарсыг л гоё шошгоор чимж зардаг юм.

Мөн дарс мэдэхгүй хүнийг төөрөгдүүлэх зорилгоор шошгон дээр grand vin, grand reserve, grand cuvee гэх мэтээр бичсэн байдаг, үүнд хууртагдах хэрэггүй, ийм бичигний ард ямар нэгэн утга учир, өөрөөр хэлбэл үйлдвэрлэгчийн хүлээсэн үүрэг хариуцлага байхгүй, ямар ч grand зүйл үгүй гэж мэд.

Дарс мэддэг хүмүүс тухайн дарсыг хаана ургасан ямар сортын усан үзмээр хийснийг нь чухалчилж үздэг. Хэрэв шошгон дээр энэ тухай мэдээлэл байвал – их сайн. Гэхдээ, ихэнхи тохиолдолд зөвхөн улсын нэр л байхаас яг тухайн дарсыг хийсэн түүхий эд болох усан үзмийг ургуулсан газрын нэр нь байдаггүй: “Австралийн шилдэг усан үзмээр үйлдвэрлэв” гэх мэт. Гэтэл Австрали улс гэдэг хичнээн том газар нутагтай билээ? Энд олон төрлийн хөрс, цаг агаарын нөхцөл байдлаараа эрс ялгаатай газрууд байгаа. Тийм болохоор ийм бичээстэй дарс мэдээж дээд зэрэглэлийнх байж чадахгүй. Шошгон дээр бичигдсэн газар нутаг том байх тусмаа дарс энгийн байна гэж ойлгоход болно. Эсрэгээр, жижиг байх тусмаа тухайн газар ургасан усан үзмийн давтагдашгүй амт онцлогийг шингээсэн чанартай сайн дарс байдаг. Хэрэв усан үзмийн тариалан нь monopole гэж бичсэн байвал үзмийн тариалан үйлдвэрлэгчийн эзэмшилд байдаг гэсэн үг, энэ бол сайн, том давуу тал.

Шошгон дээр үзмийн сортны тухай үг үсэг байхгүй байх нь элбэг, гэхдээ энэ нь муу дарс гэсэн үг биш: сайн дарсыг хэд хэдэн сортын усан үзмийг хольж хийдэг.

Дарс цуглуулагчид тоос шороонд дарагдсан шилтэй, олон жил хадгалагдсан дарсыг дуудлага худалдаанаас хэдэн арван мянган доллараар авдаг гэдгийг хэн бүхэн мэддэг болохоор “өндөр настай” байх тусмаа дарс илүү тансаг сайхан болдог юм байна хэмээн буруугаар ойлгодог. Хэрэг дээр бол түрүү зууны болон түүнээс ахмад настай дарсыг уух аргагүй болсон байдаг. Ямар ч хуурай дарс 50 – аас дээш жил “амьдарч” чадахгүй, дарсны цуу (уксус) болон хувирдаг жамтай. Дарс цуглуулагчид ийм дарсыг уух гэж биш, цуглуулгаа ховор дарсаар баяжуулах гэж л үнэ хайрлахгүй авдаг.

Үнэтэй, “цуглуулгын” хэмээх нэртэй хуурай дарсыг зөв нөхцөлд хадгалбал 10 – 15 жил муудахгүй байж чаддаг, десертны дарс – 50 жил хүртэл “амьд” байж чадна, үүнээс цааш бол – уух нөхцөлгүй уксус болдог.

Энгийн дарс авахдаа аль болох “залуу” дарсыг нь сонгох нь зүйтэй. Өнөөдөр, 2010 онд, 3 доллар хүртэлх үнэтэй энгийн хямд дарсны хувьд – 2008 оны ургацаар хийсэн дарснаас сонговол дээр. Харин 10 доллар хүртэл үнэтэй цагаан дарс - 2006 оноос доошгүй оны ургацын, улаан дарс – 2002 оноос доошгүй байвал зүгээр. Болж өгвөл “сайн жилийн” ургацаар хийсэн дарс сонгох нь зүйтэй. “Сайн жилийг” үзмийн тариалан байрладаг нутгийн цаг агаарын архиваас үзэж болно. Найм есдүгээр сард хур тунадас аль болох бага орсон байвал – сайн жил. Ийм, илүүдэл чийггүй тохиолдолд усан үзмийн чихэрлэг нь дээд зэрэгт хүрдэг учраас дарсны амт чанар хамгийн сайхан болдог.

Дарсыг харанхуй чимээгүй, 11-120 С, 75% - ийн чийглэгтэй, үнэр танаргүй, нэвт салхигүй орчинд хэвтээ байдлаар (шилний бөглөөг дарс бүрэн бүрж байх ёстой) хадгалдаг. Дэлгүүр супермаркетууд иймэрхүү “жижиг сажиг” юмыг тоодоггүй нь харамсалтай.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ
Нийтэлсэн: 2020-05-26 15:33:34

 

10,000 программист бэлтгэх төсөл хэрэгжиж эхэллээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө
Нийтэлсэн: 2020-05-26 14:49:39

 

БХЯ-нд нэг сая юанийн хамгаалах хэрэгслийг хүлээлгэн өглөө

Сэтгэгдэл бичих Цааш унших

Алтанбулаг боомтоор 594 оюутныг татан авна
Нийтэлсэн: 2020-05-26 13:04:19

 

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.УОК-ын орлогч дарга н.Мандахгэрэл "Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд нийт гадаадаас ирсэн 1248 ир ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа
Нийтэлсэн: 2020-05-26 12:35:27

 

Монголын ард түмнээс ОХУ-д үзүүлж буй хүмүүнлэгийн тусламжийн гэрчилгээг гардууллаа

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шадар сайд Ө.Энхтүвшин Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажилтай танилцаж байна
Нийтэлсэн: 2020-05-26 12:24:06

 

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин яг одоо Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажилтай танилцаж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ
Нийтэлсэн: 2020-05-26 12:15:39

 

ДАЛАНЗАДГАД ХОТНОО 63 МВт ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Сэтгэгдэл бичих Цааш унших

ДАНСНЫ НЭГДСЭН САНГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
Нийтэлсэн: 2020-05-26 12:09:57

 

ДАНСНЫ НЭГДСЭН САНГИЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛЖ БАЙНА

Сэтгэгдэл бичих Цааш унших

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ
Нийтэлсэн: 2020-05-26 11:59:36

 

Улсын онцгой комисс өргөтгөсөн хурал хийлээ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан /шууд/
Нийтэлсэн: 2020-05-26 11:51:03

 

Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаан /шууд/

Сэтгэгдэл бичих Цааш унших

ОХУ-аас 171 иргэн эх орондоо ирлээ
Нийтэлсэн: 2020-05-26 11:41:44

 

Москва -Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 06:30 цагт “Чингис хаан” олон улсын нисэх буудалд газардлаа.Тус онгоцоор 171 иргэн эх орондоо ирж байгаа бөгөөд иргэдийг  ХӨСҮТ,  “Альфа”, “Дрийм”  “Зүчи” зочид буудлуудад 21 хоног тусгаарлах юм.Мэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших