Нууц мэдээллийн уурхай

Ажлаас үндэслэлгүйгээр халагдсан тохиолдолд хэрхэх вэ

Нийтэлсэн: 2012-09-03 16:46:12

Өдрөөс өдөрт ажлаасаа үндэслэлгүйгээр халагдан хохирч буй иргэдийн тоо нэмэгдсээр л....

Тэдний цөөнх нь шүүхийн байгууллагад хандан эрхээ сэргээлгэж ахин ажилдаа орж байхад, дийлэнх нь хууль, эрх зүйн мэдлэг дутмагаасаа болж хохироод л хоцорч байна. Иймд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцлах ямар үндэслэл байдаг талаар болон хэрэв үндэслэлгүйгээр халагдсан тохиолдолд яаж эрхээ сэргээлгэж болох талаар доорх зөвлөмжийг хүргүүлж байна.

Юуны түрүүнд ажилд орж буй хүн болгон ажил олгогчтойгоо харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээгээ байгуулах шаардлагатай. Хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцож буй ажил олгогч, ажилтны хоорондын харилцааг хөдөлмөрийн тухай хууль болон бусад хуулиар зохицуулдаг.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлийг зааж өгсөн.

            Үүнд:

    аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн;
    ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон;

(ажил олгогч дээрх хоёр үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд 1 сарын өмнө мэдэгдэх үүрэгтэй)

    ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн;
    ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан;
    мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон;
    сонгууль, томилолтоор өөр орон тооны ажил, албан тушаалд ажиллах болсон;
    контрактад заасан үндэслэл буй болсон.

Дээрх үндэслэлүүдийн аль нэг нь байхгүй тохиолдолд ажил олгогч хөдөлмөрийн гэрээг цуцалсан бол хууль зөрчсөн үйлдэл болно.

Ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоон ажлаас халах тухай шийдвэр гаргана. Мөн ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтрийг халагдсан өдөр нь өгөх үүрэгтэй байдаг. Хэрэв ажилтан нь цэргийн жинхэнэ албанд татагдсан, өндөр насны тэтгэвэр авах болсон, цомхотголд орсон, мэргэжил ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж буй ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон гэх үндэслэлээр ажлаас халагдаж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар 1 сар түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмж авах эрхтэй байдаг.

            Ажлаас халах шийдвэрийг эс зөвшөөрч хууль бус гэж үзвэл ажилтан тухайн ажил олгогчийн оршин байгаа харъяалах сум, дүүргийн шүүхэд, тушаалаа гардан авсан өдрөөс хойш 1 сарын дотор ажилд эгүүлэн тогтоох өргөдөл гарган шийдвэрлүүлэх эрхтэй.

Хэрэв ажлаас үндэслэлгүйгээр халагдсан нь тогтоогдон шүүхийн шийдвэрээр ажилд нь эгүүлэн тогтоосон бол ажил олгогч түүнийг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн ажиллуулах ба ажилтанд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй нь тэнцэх олговор, хэрэв бага цалинтай ажиллаж байсан бол зөрүүтэй тэнцэх олговрыг олгох үүрэгтэй.

Харин ажил олгогч түүний оронд шинээр орсон ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, бололцооны дагуу өөр ажил олж өгөх үүрэгтэй байна.

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно
Нийтэлсэн: 2020-01-17 12:13:50

 

“Niciton & Friends” тоглолт ирэх хоёрдугаар сарын 1, 2-нд болно

Сэтгэгдэл бичих Цааш унших

Автобусаар үйлчлүүлээд азтан болох боломжтой
Нийтэлсэн: 2020-01-17 12:10:54

 

Нийтийн тээврийн үйлчилгээнд цахим төлбөрийн систем нэвтрээд таван жил болсон байна.  Ойн хүрээнд нийтийн тээврийн зорчигчдоос азтан шалгаруулах урамшуулалт хөтөлбөрийг сар бүр зохион байгуулах талаар өнөөдөр “Улаанбаатар Смарт карт” компанийн Шинэ бизнес, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Жүдо бөхийн 2021 оны ДАШТ Ташкент хотод болно
Нийтэлсэн: 2020-01-17 12:04:58

 

Жүдо бөхийн ирэх оны ДАШТ Узбекистаны нийслэл Ташкент хотод болохоор тогтсоныг Олон улсын жүдо бөхийн холбооноос мэдээллэв. Ташкентэд ҮОХ-ны байранд өчигдөр IJF холбоо Узбекистаны жүдогийн холбоотой ДАШТ-ийг зохион байгуулах гэрээ байгуулах ёслол болж ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хар тамхины хэрэгт холбогдсон БНХАУ-ын иргэдийг нэг сараар цагдан хорилоо
Нийтэлсэн: 2020-01-17 11:52:51

 

Хууль, хяналтын байгууллагын алба хаагчид Монгол Улсын иргэн Б.Буянжаргал, У.Анхбаяр болон БНХАУ-ын иргэн Narengaowa, Лай Фу Жун нарыг хар тамхины хэргээр саатуулж, яллагдагчаар татан шалгаж байгаа билээ. Улмаар тэдэнд холбогдох хэргийг прокурорт шилжүүлээ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Долоо хоногийн хугацаанд 122 согтуу жолоочийг илрүүлэв
Нийтэлсэн: 2020-01-17 11:45:51

 

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2020.01.14-17-ны өдрүүдэд нийт 945 дуудлага мэдээлэл хүлээн авснаас 736-н зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл бүртгэгдсэн. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 21 хүн гэмтэж б ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдийн хохирлыг хууль журмын хүрээнд яаралтай барагдуулах үүрэг өглөө
Нийтэлсэн: 2020-01-17 11:39:41

 

Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо, Арьс ширний ажилчдын байр орчимд гэр хорооллын дахин төлөвлөлт хийгдэж 43 айлын газрыг чөлөөлж орон сууцны нэг блок барилгын ажлыг эхлүүлжээ. Харин газраа чөлөөлсөн 43 иргэнд төсөл хэрэгжүүлэгч компанийн зүгээс туха ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Нэг хот-Нэг стандарт” зорилтот жилийн хүрээнд хийх зарим ажлаа танилцууллаа
Нийтэлсэн: 2020-01-17 11:33:22

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өнөөдрийн хуралдаанаар 2020 оныг “Нэг хот-Нэг стандарт” зорилтот жил болгон зарласантай холбогдуулан авч хэрэгжүүлэх зарим ажлын танилцуулгыг НЗДТГ-ын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хүргэлээ.Нийслэлий ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулах ажлын төлөвлөгөөг танилцуулав
Нийтэлсэн: 2020-01-17 11:28:30

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж, тус хуралдааны хэлэлцэх асуудлын хүрээнд Нийслэлийн хүн амын махны хангамжийг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны д ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ирэх амралтын өдөр 60 мянган угаар мэдрэгчийг нийлүүлнэ
Нийтэлсэн: 2020-01-17 11:26:32

 

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалт боллоо
Нийтэлсэн: 2020-01-17 11:07:41

 

Батлан хамгаалахын сайдын 2019 оны А/382 дугаар тушаал, Батлан хамгаалах яамны 2020 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан Аймаг, нийслэлийн Цэргийн штабын дарга нарын цугларалтыг нэгдүгээр сарын 15-21-ний өдрүүдэд Батлан хамгаалах яам, Баянгол дүүрэг, Ө ..

Сэтгэгдэл бичих Цааш унших