Нууц мэдээллийн уурхай

Он дуустал хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхгүй

Нийтэлсэн: 2012-09-14 19:10:32

Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа. 

-Шинэчлэлийн Засгийн газар агентлагууд цөөлж, яамдын тоог нэмснээр  Хө­дөл­мөрийн яамыг шинээр байгуулсан. Шинэ яамны сайдын хувьд ажлаа аваад удаагүй ч  бүтэц, зохион бай­гуулалтын та­лаасаа ямар зорилт тавин ажиллаж байна вэ?

-Ардчилсан намын мө­­­рийн хөтөлбөрийн 60 га­руй хувь нь иргэдийг ажилтай, орлоготой бол­гоход чиглэгдсэн. Шинэч­лэлийн Засгийн газраас зориуд Хөдөлмөрийн яамыг байгуулж, ажил­луу­­­лах шийдвэрийг гар­галаа. Хамгийн гол нь ард иргэдийнхээ ажил амьд­ралыг дээшлүүлэхийн тулд олон ажлыг хийхээр тө­лөвлөөд байна.

Харин Хөдөлмөрийн яам 2012-2016 оны хүртэлх дөрвөн жилийн хугацаанд Мэргэжлийн сургалт, үйлд­­вэрлэлийн  төвийг   харьяан­даа авч ажиллахаар болсон. Ингэснээр ажилгүйдлийг ба­гасгах тодорхой хэмжээний алхмуудыг хийх юм.

-Ажилгүйдлийг багасгах тодорхой хэмжээний алх­муудыг хийнэ гэлээ. Тэ­гэ­хээр нэн тэргүүнд яг юу хийх вэ?

-Өнөөдөр нийгэмд мэр­гэжлийн үнэмлэхтэй ажил­чин олон байгаа ч яг ажил хийж байгаа нь 50-70 хувиас хэтрэхгүй байна. Нэн тэргүүнд энэ асуудлыг цэгцлэх тал дээр анхаарч ажиллана. Тиймээс бид ху­вийн хэвшилтэй холбох нь зөв гэж шийдсэн. Эхлээд аль сургуульд ямар мэргэжлийн хэдэн хүнийг авах, хэдий хугацааны дараа үйлдвэрт ажиллуулах эсэхийг нарийн тооцож, гэрээ байгуулах асуудлыг зохион байгуулна.

Бидний  судалснаар  аливаа мэргэжлийн онолын хичээл   70 хувийг эзэлж бай­на. Үүнийг өөрчилж, эс­рэгээр  нь үйлдвэрт  ажил­лах ур чадварыг 70 хувьд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, сургалтын танхимд эзлэх сургалт 30, үйлдвэрлэлд 70 хувь байвал ажилчид су­ралцах хугацаандаа үйлд­вэр­лэлд ажиллахад ур чад­варын хувьд голог­дохгүй.

Харин томоохон үйлд­вэрлэлүүд технологийн ши­нэчлэлийн хүрээндээ 200-300 тэрбум төгрөг зарцуулсан гэх тооцоо бий. Энэ нь тодорхой хэмжээний урт хугацаатай учраас ажлын байрыг нэ­мэгдүүлэхээсээ илүү тех­нологийн шинэчлэлт хийж, үр дүн гараагүй байна. Үүнд хяналт тавьж, нэг яаманд нэгтгэснээр жи­жиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өрхийн бизнесийг дэмжиж, орлогыг нэмэгдүүлэх боломжтой болж байгаа юм.

Урьд нь аливаа нэгэн аймаг, сумыг хөгжүүлэхэд жижиг, дунд үйлдвэрийн зээл төрийн байгууллагаар дамжуулан олгогддог байсан. Харин өнөөдөр иргэдийн хяналтад тухайн сум, дүүрэг, хороонд төрийн байгууллагын удирдлага, хувийн хэвшил, ажил ол­гогч, иргэдийн төлөөллийн оролцоотойгоор зээл олгох юм.

-Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хө­төлбөрт 150 мянган ир­гэнийг ажилтай болгох заалтыг тусгасан. Гэтэл өмнөх Засгийн газраас 250 мянган иргэнийг ажилтай болгоно хэмээн хөтөлбөртөө тусгаж байсан?

-МАН-ын хувьд 250 мянган ажлын байр бий болгосон. Улирлын чанар­тай ажлын байраа оруулж тооцсон учраас тэд ийм их тоо хэлж байгаа юм. Хэрэв бид улирлын чанартай аж­лын байрыг оруулж тооцох аваас 400-500 мян­ган хүнийг ажилтай бол­гоно. Гэвч тоо­ны араас бус чанарын тө­лөө зүтгэх нь чухал. Хө­дөл­мөрийн яам нэлээд хатуу даалгавар, өндөр хариуцлага хүлээсэн.

Хэрвээ 150 мянган хүнийг ажлын байраар хан­гавал манай улсад то­моохон шинэчлэл болж, ажилгүйдлийн түвшин буу­рах хэмжээнд хүрнэ гэж тооцоолоод байна. Үүнийгээ хэрэгжүүлэхийн тулд бага­гүй хөрөнгө мөнгө, хүч хөдөлмөр зарцуулна. Түүнээс тоо нэмэх ч юм уу, тоогоор уралдах юм бол түүн шиг амар зүйл алга. 150 мянган хүнийг ч гэсэн ажилтай болгоно гэдэг тийм ч амар даваа биш шүү. Ингэхийн тулд Засгийн газраас улсын төсөв, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай.

-150 мянган ажлын байр гэдэг бага тоо гэж сөрөг хүчин үзэж байгаа шүү дээ?

-МАН-ын  хэлж байгаа шиг 150 мянга гэдэг бага тоо биш  юм. Өмнөх  Засгийн  газар өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд 240 мянган аж­лын байрыг бий болгосон гэсэн тооцоо байдаг юм би­лээ. Хэдий тийм ч жил бүр 60 мянга орчим нь ажилтай байна. Эдгээр 60 мянга ор­чим аж­лын байр дотроосоо жи­лийн дотор үзэхэд 30-40 мянга нь байнгын ажлын байртай байх жишээтэй. Бусад ажлын байрны хувьд улирлын чанартай.

Бид тооцож үзсэн л дээ. Өнөөдөр Монголын ажил­гүйдлийн  коэффицент  до­лоон хувьтай байна. Үүнийг олон улсын түвшинд хүргэх гэвэл 3-5 хувьд оруулах ёстой. Бид ядаж 4-5 хувь руу оруулна гэж тооцоход 220-250 мянган хүнийг ажилтай, орлоготой болгох ёстой. Эдийн засгийн боломж, нөхцөлтэйгээ уялдуулаад бид ажилтай орлоготой мон­гол хүн гэсэн томоохон хөтөлбөрийг хэ­рэгжүүлнэ. Энэхүү хө­төлбөрийн хүрээнд 150 мянган хүнийг байнгын ажлын байраар хангана гэсэн том зорилтыг өмнөө тавьж байна. Гэхдээ тал талаасаа үр дүнтэй ажиллаж чадах юм бол энэ төсөл хэрэгжих бүрэн боломжтой. Энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ажилгүйдлийн коэффицент 4,5 хувьд хүрнэ.

-Иргэдийн ажилгүй, орлогогүй байгаа нь юунаас шалтгаалж байна гэж үзэж байгаа вэ? 

-Олон шалтаг, шалтгаан бий. Тухайлбал, Монголд сарын 300 мянган төгрөгийн цалинтай ажиллаж байснаас гадаадад нэг сая 200 мянган төгрөг авах нь ашигтай. Энэ байдлыг таслан зогсоож, дотооддоо цалин хөлсийг нэмж, аль болох залуусаа гадагшаа явуулахгүй байх хэрэгтэй. Мөн гаднаас орч ирж байгаа хятад ажилчдыг хязгаарлах бодлогыг барьж ажиллаж байна.

-Сүүлийн жилүүдэд Хятадаас ажилчид ихээр орж ирдэг болжээ. Энэ нь юутай холбоотой юм бол. Үнэхээр манай залуус ажил хийж чаддаггүй юм уу?

-Хятад ажилчдын тоо нь нэлээд хэмжээгээр нэ­мэгдэж байна. Жуулчин нэрийдлээр манайд гаднаас ажиллах хүч олноор орж ирж байна. Хятадууд сарын хугацаатай виз авчихаад түр, зуны улиралд ажил хий­дэг. Үндсэндээ  улирлын чанартай  ажлын  байр мон­гол залуучууд биш гадны хүн ирж ажиллачихаад явдаг. Тиймээс жуулчлалыг аль болох долоо хоног, дээд тал нь 14 хоногоор аялуулдаг байх ёстой.

Мөн ажилчид оруулж ирчихээд бие биедээ дам­жуулан ажил хийлгэдэг тал бий. Тиймээс оруулж ирсэн компани ажлынхаа байрыг тодорхой заасан хаяг, хя­налттай, гадаад ажилчдаа хугацаанд нь гаргадаг байх ёстой. Хэрэв хугацаанаасаа нэг л хоног хэтэрвэл тө­лөх төлбөр нь нэг дахин нэмэгддэг байх хэрэгтэй. Энэ мэт их ажил дөнгөж эхэлж байна. Мэдээжийн хэрэг Хөдөлмөрийн  яам байгуулаад л иргэд бүгд ажлын байртай болчихгүй. Аль аль тал нь хичээх хэрэгтэй.

-Хөдөлмөр нийгмийн гурван талт хэлэлцээрээр энэ жил хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээг хөдөлгөх хууль эрх зүйн гарцтай байгаа шүү дээ?

-Бид зөвшилцөнө. Гэхдээ яг эдийд төдийд гэж хэлж чадахгүй байна. Ямар ч гэсэн он дуустал энэ асуудал яригдахгүй байх.

Гурван талт хэлэлцээ­рийнхээ асуудалд бэлтгэл ажлаа хангаж байна. Уул­­­­залтуудыг хийнэ. Тэ­гээд тодорхой үр дүн га­рах байх. Хэлэлцээрийн ба­гийн ахлагчаар орж ажил­­­лахаар тогтсон. Нэг талаар бид өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдал, ард иргэдийн амьжиргааны түвшин ямар байна вэ, хүрч байгаа хүртээмж нь юу байна вэ, яавал инфляцийг хөөрөгдүүлэхгүй байх вэ зэрэг бодлогын чанартай асуудлыг Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч байгаа.   

-Тэгэхээр гурван талт хэлэлцээрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг авч хэлэлцэх үү?


-Гурван талт хэлэлцээр бол бие биеэ шахах ту­хай асуудал биш юм. Гур­ван талаас хийж чадах бо­лолцоогоо хайх, дундын сайн хувилбарыг олох л асуудал юм.

Дэлхийн эдийн засаг сайн­гүй цаг үетэй бид уул­заж байна. Тиймээс бид өнөөдөр ний нуугүй хэлэхэд хөдөлмөрлөхийн төлөө бүгдээ­рээ ажиллая л гэж хэлэх байна.

 

Эх сурвалж: "Өглөөний сонин"

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

​Н.Баярчимэг: Миний боловсрол Монголд хэрэгтэй
Нийтэлсэн: 2020-09-21 19:03:50

 

​ Эгэл жирийн амьдралаас өөрийн хичээл зүтгэл, тууштай шаргуу хөдөлмөрөөр амжилтаа ахиулсаар яваа шилдэг залуу боловсон хүчин Н.Баярчимэгтэй ярилцлаа. “Миний боловсрол Монголд хэрэгтэй” гэсэн түүний зоримог үг өөрийн эрхгүй сэтгүүлч миний анх ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өргөөгийн гудамжны авто замыг түр хааж, зам засварын ажил хийнэ
Нийтэлсэн: 2020-09-21 16:35:37

 

​ Баянгол дүүрэг, 13 дугаар хороо Өргөөгийн гудамжны авто замыг 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэл хааж, зам засварын ажлыг хийж гүйцэтгэнэ. Тус ажлын хүрээнд асфальт бетон хучилт, явган хүний зам засвар, тэмдэг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

У.Хүрэлсүх: Хэдий болтол бусдаас царайчилж, гуйж амьдрах вэ, 8-12 жилийн хугацаанд улсаа хөл дээр нь босгоно
Нийтэлсэн: 2020-09-21 16:32:40

 

​ Ерөнхий сайд У.Хүрэлсүх 2050 он гэхэд Монгол Улсын хөгжлийн ерөнхий чиг суурийг бүрэн тавихаар зорьж буй бөгөөд үүнээс хойш бүрдэх Засгийн газрууд жаргалтайгаар ажиллана гэдгийг хэллээ. Тэрбээр өнөөдөр эрүүл мэндийн салбарын бэлэн байдалтай тан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

ИРГЭД ХУДЛАА ЯРЬДАГ УЛСТӨРЧДӨӨР БИШ АЖЛЫН ТУРШЛАГАТАЙ ЗАЛУУЧУУДААР ТӨЛӨӨЛҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ БАЙНА
Нийтэлсэн: 2020-09-21 10:36:15

 

​ Орон нутгийн сонгуульд улс төрийн намууд нэр дэвшигчдээ илгээгээд байна. Нэр дэвшигчдийн нэрс тодорхой болсон цагаас ямар хүнийг өөрсдийгөө төлөөлүүлэх хүсэлтэй байгаа талаараа цахим орчинд иргэдийн дунд ширүүхэн мэтгэлцээн өрнөж байна. Судалгаан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Цөмөөхэй” балет долоо дахь жилдээ үзэгчдэд хүрнэ
Нийтэлсэн: 2020-09-21 10:31:46

 

​ Жил бүрийн шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжиг дэлхийн таван тивийн театрт амилдаг. Тэгвэл Монголын балетын хөгжлийн сангийн тэргүүн, Соёлын Элч, гавьяат жүжигчин Д.Алтанхуягийн санаачилсан уламжлалын дагуу тус балет долоо дахь жилдээ шинэ жил ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ус хангамжийн баруун бүсийн эх үүсвэр шинээр байгуулах ажлын явцтай танилцлаа
Нийтэлсэн: 2020-09-21 10:25:26

 

​ Барилга, хот байгуулалтын дэд сайд Э.Золбоо болон БХБЯ-ны Нийтийн аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга О.Лхагвацэдэн нар Улаанбаатар хотын ус хангамжийн Баруун доод эх үүсвэрийг шинээр байгуулах төслийн ажлын явцтай танилцлаа. Эн ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна
Нийтэлсэн: 2020-09-21 10:16:33

 

​ Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-д айлчилж байна Монгол Улсын Гадаад харилцааны сайд Н.Энхтайван ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.В.Лавровын урилгаар ОХУ-д албан ёсны айлчлал хийхээр өчигдөр (2020.09.20) Москва хотод хүрэлцэн ирэв. Н.Энхтайван ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Хүүхдийн автобусны 35 чиглэлийн ДЭЛГЭРЭНГҮЙ МАРШРУТ
Нийтэлсэн: 2020-09-21 10:09:52

 

​ Ерөнхий боловсролын сургуулийн автобус өнөөдрөөс явж эхэлнэ. 2020-2021 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын 71 сургуулийн 182 “Хүүхдийн автобус” үйлчилж байна. Сургуулийн автобусаар нэг өдөрт 4000 гаруй хүүхэд ү ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Өчигдөр Ховд, Дорнод аймгуудад газар хөдлөлт болжээ
Нийтэлсэн: 2020-09-21 10:05:44

 

​ Өчигдөр Дорнод болон Ховд аймгийн зарим бүс нутагт газар хөдлөлт болсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал, Дорнод аймгийн Матад сумын “Тосон-Уул” гэдэг газар /сумын төвөөс зүүн урд зүгт 57 км-т, аймгийн төвөөс зүүн у ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

НӨАТ-ын сугалаанд 1 сая төгрөгийн 329 АЗТАН ТОДОРЛОО
Нийтэлсэн: 2020-09-21 10:00:53

 

​ НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр боллоо. Тохирлоор 2020 оны наймдугаар сарын 1-31-ний хооронд худалдан авалтаар олгосон, өчигдөр буюу есдүгээр сарын 19-ны 23:59 цаг хүртэлх хугацаанд бүртгүүлсэн баримтууд дунд тохирлыг явуулсан ..

Сэтгэгдэл бичих Цааш унших