Нууц мэдээллийн уурхай

Ямар хэлийг сурахад хамгийн хэцүү вэ

Нийтэлсэн: 2012-09-21 10:14:22

Дэлхийд сурахад хамгийн хэцүү ямар хэл байдаг бол гэж гадаад хэл судалдаг хүмүүс сонирхдог. Тогтсон хариулт байхгүй, таны төрөлх хэл болоод бусад хэд хэдэн хүчин зүйлээс бүгд шалтгаална гэж хэл шинжлэлчид үздэг. Тэгвэл тухайн хэлээр яригч хүмүүсийн тархи хүлээж авахад хэцүү тийм хэлийг сурахад хэцүү хэл гэж хэлнэ хэмээн мэдрэлийн эмч нар үзэж байна. Жишээлбэл, хятад болон араб хэлийг энд нэрлэж болох аж.
Гадаад хэл судалж байгаа хүмүүсийн тавих дуртай, сурахад хамгийн хэцүү ямар хэл байдаг вэ гэсэн сониуч асуултад хэл шинжлэлчид тодорхой хариулт өгөх боломжгүй хэмээн хариулдаг. Тэдний үзэж буйгаар, юуны түрүүнд, хэл судалж буй хүнээс, тодруулбал, тухайн хүний төрөлх хэлний аялгаас шалтгаална. Сурахад тийм ч хялбар бус орос хэл нь чех болон украинчуудад хүнд бус, харин турк эсвэл япончуудад тийм ч амар байхгүй.
"Төрөл" гэдэг үүднээс нь аваад үзвэл сурахад хамгийн хэцүү хэлүүдийн нэгийг баск хэл /эускара/ гэдэг. Энэ хэл эдүгээ тодорхой болсон, мөхсөн болон мөхөөгүй хэлний бүлгүүдийн нэгтэй нь ч холбоогүй аж. Гиннессийн дээд амжилтын номд Канад болон АНУ-ын индианчуудын ожибвэ ястны чиппева, Хойд Америкийн баруун хойд нутагт оршин суудаг индианчуудын хайда ястны хайда, Дагестаны уугуул ард түмний нэгний табасаран хийгээд эскимос, хятад хэлийг сурахад хамгийн хүнд хэл гэжээ. Эдгээр хэл уугуул түмэнд ч хүнд байдаг аж. Жишээ нь, Японд дунд сургуулийн боловсрол бүхэл бүтэн 12 жил үргэлжилдэг. Энэ хугацааны талыг төрөлх хэл болон математик гэсэн хоёрхон хичээлийг судлахад зориулдаг. Сургуулиас өмнөх насны япон хүүхдүүдэд ой ухааныг дасгалжуулдаг хөгжүүлэх хичээлүүд ордог. Төгсөлтийн шалгалтаа өгөхийн тулд тэд 1850 дүрс үсэг, сонин уншиж ойлгоход 3000 орчим дүрс үсэг цээжилсэн байх шаардлагатай байдаг.
АНУ-ын Калифорн муж улсын Монтерей хот дахь Хэлүүдийг хамгаалах хүрээлэнгийн эрдэмтэд хүмүүст заадаг бүх хэлийг хүндрэлийн түвшнээр нь ангилжээ. Оюутнууд, ялангуяа, англи хэлтэйчүүд тодорхой түвшинд хүртэл сурахад хэдий хугацаа зарцуулахыг харж байгаад ангилсан байна.
Англи хэлтнүүдийн хувьд сурахад хамгийн хялбар хэлний бүлэгт африк, дани, холланд, франц, Гаитийн креоль, итали, норвеги, португали, румын, испани, суахили, швед хэл оржээ. Дараагаар нь болгар, дари, фарси, герман, шинэ грек, хинди-урду, индонез, малай хэл орсон байна.
Эдгээрээс арай илүү хэл хүнд хэл хэмээн амхар, бенгал, бирм, чех, фин, орчин үеийн иврит, унгар, лаос, балба, польш, орос, серб-хорват, сингал, тай, тамил, турк, вьетнам хэлийг Америкийн багш, оюутнууд нэрлэжээ. Англи хэлтэй хүмүүсийн хувьд сурахад хамгийн хүнд нь араб, хятад, япон, солонгос хэл аж.
Төрөл хэлээс гадна маш ойролцоо бичлэгтэй, семитийн бүлэгт хамаардаг хэдий ч иврит болон араб хэл сурах явцад учирдаг хүндрэлийн хувьд их ялгаатай. Энэ хоёр хэлээр ярьдаг хүмүүст ч мөн адил ялгаатай тусдаг байна. Хайфын их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл, арабуудад төрөлх хэлээрээ юм унших нь еврейчүүд болон англи, америкчууд араб хэлээр уншихаас хүнд тусдаг байна. Шалтгаан нь энгийн боловч гайхалтай аж. Тархи эдгээр хэлний бичлэгийг өөрөөр хүлээн авдаг аж.
Тархины зүүн болон баруун тал бөмбөлгийн үйл ажиллагаа өөр байдаг. Баруун нь жишээ нь, орон зайн даалгавар гүйцэтгэх, дуураймал мэдээлэл боловсруулахад "мэргэшсэн" бол, зүүн нь хэл яриаг ойлгох, бичгэн мэдээллийг нарийвчлан боловсруулах ажиллагааг хариуцдаг байна. Бас баруун тал бөмбөлөг зөн билгийг хариуцдаг ба далд утгатай үгсийг "ойлгох" чадвартай, харин зүүн тал нь тодорхой утгыг л ойлгодог аж.
Израилийн эрдэмтэд төрөлх хэл нь англи, араб болон иврит хэл болох хүмүүс үгийг ухаж ойлгох болон уншихад тархи нь хэр идэвхжиж байгааг судалжээ. Сайн дурынхны дунд хоёр туршилт явуулсан байна. Эхлээд дэлгэцэн дээр тэдэнд төрөлх хэлээр нь үгс болон утгагүй холбоо үгс харуулжээ. Судалгаанд оролцогчид тухайн үг нь утга илэрхийлж байгаа эсэхийг тодорхойлж, харин судлаачид хариулт өгөх хурд болон нарийвчлалыг бүртгэсэн байна.
Хоёр дахь туршилтаар сайн дурынханд баруун болон зүүн талд байрлуулсан дэлгэцэн дээр хоёр талд давтаж бичсэн болон зөвхөн нэг дээр нь бичсэн үгсийг нэг зэрэг харуулжээ. Тийнхүү тархинд зүүн болон баруун тал бөмбөрцгүүдэд үзүүлсэн тэмдгүүдийг боловсруулах зорилт тулгарсан байна. Үүнээс сонирхолтой дүр зураг харагджээ. Англи хэлтнүүд болон төрөлх хэл нь иврит болох хүмүүс аль нэг тал бөмбөрцгөөрөө төвөггүй "уншиж" байв.
Харин арабуудад хүндрэлтэй байсан буюу араб хэлээр юм уншихад баруун тал бөмбөрцөг нь ажиллахгүйн дээр зүүн бөмбөрцгийнхөө нөөцийг ашиглахгүй байжээ. Араб бичгийн дүрсүүдийг уншихад тархины танин мэдэхүйн тогтолцоо идэвхжиж байсныг эрдэмтэд анзаарсан байна. Ой ухаанаа хөгжүүлэхийг хүсвэл араб хэл судлаарай!
Дашрамд хэлэхэд, судалгааны ийм дүн урьд нь хятад хэлийг англи хэлтэй харьцуулахад илэрч байжээ. Судалгааны явцад эрдэмтэд хятад болон англи хэлтэй хүмүүс төрөлх хэлээ сонсох үеийн тархины ажиллагааг ажигласан байна. Туршилтад орсон англи хэлтнүүдийн тархины зөвхөн зүүн тал бөмбөрцөг, харин хятадуудын тархины хоёр тал хоёулаа идэвхжиж байв.
Тайванийн оршин суугчдын ярьдаг хятад хэлийг туршилтад ашигласан эсэхийг дээрх мэдээлэлд тодруулаагүй байна. Хятадын хаан удмынхны ярьдаг байсан, бүр ХХ зууны эхээр устсан аялгыг "мандарин" гэж эндүүрдэг. Тайвань аялгын орчин үеийн дуудлага болох "бай-хуа" аялга нь Хятадын нэгдсэн аялга бий болгох гэсэн засгийн газрын туршилтын анхны оролдлого байсан юм.
Гэхдээ учир нь үүнд байгаа юм биш. Дундад улсын бусад олон аялгын адил энэ аялга нь утга бүхий дөрвөн дуудлагатай. Эдгээрийг "боловсруулахын" тулд тархи хоёр тал бөмбөрцгөө ажиллуулах шаардлагатай болдогт гайхах явдалгүй юм. Гэсэн хэдий ч хятад хэлний дүрэм дэлхий дээр хамгийн хөнгөн нь буюу үгс нь огт хувирдаггүй байна.
Хэл судлаач англи хүмүүсийн нотолж буйгаар, тэдний төрөлх хэл сурахад тийм хялбар биш гэнэ. Англи хэл түүхэн тохиолдлоор "олон үндэстний" хэл гэсэн статустай болсныг Их Британийн хэл бичгийн мэргэжилтэн Филип Сеймур ярьжээ. Англи хэлний дүрэм маш хүнд аж.
Европын 15 орны хүүхдүүдийн уншиж сурах хурдыг харьцуулсан Сеймурын судалгаанаас үзвэл, роман бүлгийн буюу франц, итали хэлтэй орнуудын хүүхдүүд хамаагүй түргэн амжилтад хүрсэн бол, герман, англи гэсэн германы бүлгийн хэлтэй орнуудын хүүхдүүдийн амжилт тааруу байв.
Магадгүй, иймээс англи хэлээр ярьдаг орнуудын хүүхдүүдэд уншсан зүйлээ ойлгодоггүй бэрхшээл тулгардаг байна. Энэ нь нэг үсгийн дуудлага янз бүр байдагт эх хэлнийх нь хүндрэл оршдогийг харуулж байгаа юм.
З.Амгалан

Нийт сэтгэгдэл: 0
АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд nuuts.mn хариуцлага хүлээхгүй болно. nuuts.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг nuuts.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.



Сэтгэгдэл бичих

Шинэ мэдээ

Зам засварын ажлыг энэ сардаа багтааж дуусгана
Нийтэлсэн: 2020-08-05 17:08:42

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлуудтай холбоотойгоор зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар өнөөдөр Улаанбаатар хотын Зах ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Булган-Мөрөн чиглэлийн авто замд үүссэн эвдрэлийг засжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:34:29

 

Булган-Мөрөн чиглэлд энэ оны зургаадугаар сарын 21-ны өдөр орсон аадар борооны улмаас А0902 дугаартай хатуу хучилттай авто замын 291-293 дахь км-ийн зорчих хэсэгт лаг шавар, шороо, чулуу тогтож, далан хөвөө эвдэрсэн.Тус авто замыг хариуцагч “Хөвсгөл-АЗЗА” ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

"The Woman"-г олон улсын кино фестивалд сойхоор болжээ
Нийтэлсэн: 2020-08-05 12:14:57

 

Хувийн амьдралаа дахин шинээр эхлүүлж, "Хит" н.Давааням агсаны хүүтэй амьдралаа холбон хүүхэдтэй болсон Ч.Ундрал уран бүтээлийн ажлаа ч дахин эхлүүлж, шинэ киногоороо үзэгч олноо эргэн ирсэн байна.Тэгвэл Ч.Ундрал Өмнөд Солонгосын алдарт жүжигчин, ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

АНУ-аас 260 иргэн өнөөдөр эх орондоо ирнэ
Нийтэлсэн: 2020-08-05 11:47:16

 

Сиатл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна.Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. Энэхүү нислэг нь тус улс руу үйлдэж байгаа хоёр дахь удаагийн тусгай үүрги ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:44:58

 

Шууд: Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгийн эмч нар мэдээлэл хийж байна

Сэтгэгдэл бичих Цааш унших

Н.Түвшинбаяр МҮОХ-ны ерөнхийлөгчид ганцаараа нэр дэвшжээ
Нийтэлсэн: 2020-08-05 11:38:46

 

Монголын үндэсний олимпийн хорооны хараат бус, бие даасан сонгуулийн комисс өчигдөр хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарлажээ.МҮОХ-ны Ерөнхийлөгчид нэр дэвшигч:Найдангийн Түвшинбаяр МҮОХ-ны Дэд ерөнхийлөгчид нэр дэвшигч:Цэ ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ
Нийтэлсэн: 2020-08-05 11:33:24

 

#COVID19 ХАЛДВАРЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.08.05-НЫ 11:00 ЦАГ

Сэтгэгдэл бичих Цааш унших

Ж.Батбаясгалан: Нийтийн биеийн тамирт идэвхтэй нэгдэхийг нийслэлчүүддээ уриалж байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:25:53

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Ковид-19” халдварт цар тахлын үед иргэдийг идэвхтэй дасгал хөдөлгөөнөөр хичээллэх нөхцөл боломжийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зургаан дүүрэгт нийтийг хамарсан арга хэмжээг шат дараалалттай ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

“Жаст групп”-ын Ш.Батхүүд холбогдох шүүх хуралдаан өнөөдөр болно
Нийтэлсэн: 2020-08-05 11:21:38

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Батхүү нарын зургаан хүнд холбогдох эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааныг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 24-ны өдөр хэлэлцэж, нэр бүхий яллагдагч нары ..

Сэтгэгдэл бичих Цааш унших

Иргэдэд зориулсан талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлтийн ажил 90 хувьтай байна
Нийтэлсэн: 2020-08-05 11:03:29

 

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан өнөөдөр Блю Скай зочид буудлын зүүн талд байрлах талбайн тохижилтын ажлын явцыг шалгалаа. Сурталчилгааны самбар байршуулах байдлаар ашигладаг байсан Ахмадын холбооны байрны уг газрыг нийслэлийн Засаг ..

Сэтгэгдэл бичих Цааш унших