Л.НАРАНБААТАР: САХАЛ ЭРДЭНЭБИЛЭГИЙН САНХҮҮГИЙН ЛУЙВРЫГ БИ ТАСЛАН ЗОГСООСОН
"ЦЕМЕНТ ШОХОЙ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Л.Наранбаатартай ярилцлаа. Тэрбээр тус компанийн захирлаар томилогдсоноос хойш юу хийсэн, юуг өөрчилсөн, аудитын зөрчилтэй дүгнэлттэй холбоотой бүх асуултад хариулт өгөв.
"Цемент шохой" ТӨХК жил бүр Сахал Эрдэнэбилэгт төлдөг 7-10 тэрбум төгрөгийн зээлийн хүүг шүүх хуулийн байгууллагад хандах замаар зогсоож чадсан.
-Намайг энэ албан тушаал дээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар санал нэгтэйгээр томилуулсан.
-Аудитын дүгнэлтээр Сахал Эрдэнэбилэгээс "Цемент шохой" ТӨХК 375 тэрбумын авлагатай гэж гарсан. Энэ дүгнэлт асар том ач холбогдолтой. Үүнийг хэн ч тоохгүй байгаа хэрнээ Бумбын тахилга мэтийг сэвээд байгаа.
-Шилэн Цогоогийн шахааны хүмүүсийг ШҮҮР, ШҮГЭЛ ажиллагаагаар халсан чинь над руу ноцсон.
-Бид "Цемент шохой" ТӨХК-ийн татварын болон нийгмийн даатгалын 30 тэрбумын өрийг тэглэсэн.
-Миний зорилго бол "Цемент шохой" ТӨХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох.