Ярилцлага2026.10.13 11:38
Р.ЭНХБАТ: ХИЙМЭЛ ОЮУНААР ХИЙСЭН СУРАХ БИЧГИЙГ НЭГДҮГЭЭР АНГИЙН СУРАГЧДАД ТАРААЖ БУЙТАЙ БИ ЭВЛЭРЭХГҮЙ
Монгол Улсын Боловсролын яам гурван хөлтэй хүүхэд, нэг ижил царай төрхтэй дүртэй хиймэл оюунаар хийсэн сурах бичгийг шалгаруулсан байна.
Боловсролын яам 2026 оны зургадугаар сард Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын сурах бичгийг зохиох, хэвлэх тендер зарлажээ.
Хачирхалтай нь уг тендерт Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн хамаарал бүхий “Мөнхийн үсэг” ХХК, УИХ-ын гишүүн Д.Амарбаясгалангийн хамаарал бүхий “Соёмбо принтинг” ХХК нар хиймэл оюунаар бүтээсэн сурах бичгүүдээрээ өрсөлдөн ялсан болохыг Р.Энхбат илчиллээ.
Сурах бичиг зохиох ажилд дэлхийн улс орнууд маш өндөр ач холбогдол өгч, олон жилийн судалгаа, олон зуун хүний хүч хөдөлмөр, оюун бодолд тулгуурлан бүтээдэг жишигтэй. Гэтэл Монгол Улсын Боловсролын яам гурван хөлтэй хүүхэд, нэг ижил царай төрхтэй дүртэй хиймэл оюунаар хийсэн сурах бичгийг шалгаруулсан байна.
Сэтгэгдэл (0)
Уншиж байна...