Ц.ЭЛБЭГДОРЖИЙГ ШАЛГАХ ЁСТОЙ
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж эх орондоо зургаан жилийн дараа эргэн ирсэн тул түүнийг дараах хэргүүдэд холбогдуулан шалгах ёстой
Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж эх орондоо ирснээ өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан мэдээллээ. Тэрбээр өөрийн хуудастаа "Нислээ. Буулаа. Ирлээ" хэмээн товчхон бичиж, Монголд ирсэн зургаа нийтэлсэн нь олон нийтийн анхаарлыг татаад байна.
АНУ-ын Хууль зүйн яамнаас 2026 оны нэгдүгээр сард Жеффри Эпштейнд холбогдох хэргийн шинэ баримтуудыг нууцаас гаргаж олон нийтэд ил болгосон. Тэр нь гэрчийн мэдүүлэг, хувийн захидал харилцаа зэрэг нийт 3.5 сая орчим хуудас бүхий мэдээлэл юм.
Эпштейний файлд Монголын улстөрчид ч нэр дурдагдсан. Эх сурвалжууд “Монгол”
гэх түлхүүр үгээр хайхад давхардсан тоогоор 870 орчим илэрц гарч ирж байгаа юм. Илэрцүүдээр Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Гадаад хэргийн сайд асан Л.Пүрэвсүрэн, “Либерти Партнерс” компанийн захирал Ч.Ганбат гэсэн хүмүүсийн нэр илэрч байна.
Хамгийн гол нь Эпштейний файлд Монгол Улсын ҮАБЗ-ийн тэргүүн, Ерөнхийлөгчийн албан тушаалыг 2009-2021 оныг хүртэл хашсан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хоёр Жеффри Эпштейнтэй харилцаатай байсан нь маш ноцтой юм. Учир нь, Эпштейний файлаас гарч ирж байгаа
мэдээллээр, тэдний харилцаа Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын орд газруудыг ашиглах, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой томоохон уул уурхайн компаниуд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” ХХК болон бусад ордуудтай холбоотой шийдвэр гаргалтад нөлөөлсөн байж болзошгүй байна.
Өөрөөр хэлбэл, ингэж Монгол Улсын төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд зүй бусаар, хууль зөрчин нөлөөллийн үйл ажиллагаа явуулж байсан байх магадлалтай.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч байсан, бусад томоохон албан тушаал хашиж явсан хүмүүсийн Жеффри Эпштейнтэй тогтоосон албан болон албан бус хувийн харилцаа нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомж, гадаад харилцааны бодлого, үндэсний эрх ашигт нөлөөлөх нь дэндүү ойлгомжтой юм.
Ц.Элбэгдоржийн нэр холбогдсон хэргүүд: Эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдаж авсан “Монголиан коппер корпорейшн” ХХК-д хууль бусаар давуу эрх олгосон. ТЕГ-ын дарга асан Б.Хурц нарын есөн хүний С.Зоригийг хөнөөсөн хэрэгт Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэнтэй холбоотой хэрэг. 2012 онд П.Цагааны хамт БНСУ-ын иргэн Ү Так Гуанаас 3.7 сая ам.доллар залилсан гэх зэрэг хэрэгт буруутгагдан шалгагдаж байв.
2024 онд Дэлхийн Монголчуудын Холбооны “Дэлхийн Монгол” оюутны тэтгэлэгт хөтөлбөрийн хөрөнгийг завшсан хэрэгт сэжиглэж байжээ.
Монголчууд юунд нь эмзэглэх ёстой вэ?
Жеффри Эпштейн нь Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга, Гадаад хэргийн сайд
асан Л.Пүрэвсүрэн, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга асан Ц.Энхтүвшин нартай албан болон албан бус холбоо тогтоож, зөвлөгөө өгч байсан эсэх;
Жеффри Эпштейн Монгол Улстай холбоотой хийж байсан ажил, үйл ажиллагааны талаар Гадаад харилцааны яам зэрэг холбогдох төрийн байгууллага мэдээлэл авч байсан эсэх;
Жеффри Эпштейн насанд хүрээгүй хүүхдийг хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаанд Монгол Улсын иргэн хохирогч болж байсан эсэх,
Ил тод, нээлттэй болгосон “Эпштэйний хавтаст хэрэг” цахим архивтнэр дурдагдсан Монгол улсын иргэдийн дунд насанд хүрээгүй хүүхэд байсан эсэх;
Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж шалгагдаж байсан Жеффри Эпштейнтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хувийн харилцаа тогтоосон нь Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн эсэх;
Жеффри Эпштейн болон Олон улсын зөвлөхүүдийн зөвлөл Монгол Улсын эдийн засагт нөлөөлөх томоохон төслүүд болох “Эрдэнэт” уулын баяжуулах үйлдвэр, “Оюу толгой” төслийн Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөө, далд уурхайн санхүүжилтийн асуудал зэрэгт зөвлөгөө өгч, Засгийн газрын болон төрийн холбогдох байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаанд нөлөөлж байсан эсэх;
Монгол Улсын стратегийн орд газар болон үүсмэл ордуудыг ашиглах тухай нэр бүхий байгууллагуудаас бэлдсэн танилцуулгад дурдагдсан төслүүд хэрэгжсэн эсэх, эдгээр төслүүдийн санхүүгийн харилцан хамаарлын тухай, хууль хяналтын байгууллагаар шалгагдан тогтоогдож байсан цаглабар зэрэг санхүүгийн дансны гүйлгээнүүд хамааралтай эсэх;
Жеффри Эпштейнтэй хувийн харилцаа сайтай бөгөөд санхүүжилт авдаг байсан гэх Их Британийн хунтайж асан Эндрю, Их Британийн парламентын гишүүн асан Мандельсон нар нь Монгол Улсын эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон стратегийн ордууд, бизнесийн ашиг сонирхолтой холбоотой асуудлаар тодорхой үйл ажиллагаа явуулж байсан эсэх;
Насанд хүрээгүй хүүхдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгүүлж, хүний наймаа, бэлгийн мөлжлөгт зуучилж байсан хууль бус үйл ажиллагаатай холбогдуулж шалгагдаж байсан Жеффри Эпштейнтэй Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, Х.Баттулга хувийн харилцаа тогтоосон нь Монгол Улсын эрх ашгийг зөрчсөн эсэх;
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржид зөвлөгөө өгөх зорилгоор байгуулагдсан Олон улсын зөвлөхүүдийн зөвлөлийн бүрэлдэхүүн, үйл ажиллагаа, зардал, хийсэн ажлын үр дүн, бусад асуудлын талаар Гадаад харилцааны яам болон холбогдох бусад төрийн байгууллага мэдээлэлтэй байсан эсэх, холбогдох журмын дагуу гэрээ байгуулсан эсэх;
Ц.Элбэгдорж эх орондоо ирсэн нь түүнийг "хуулиас дээгүүр" эрх ямба эдлэх ёстой гэсэн үг биш юм. Хэрэв тэрээр өөрийгөө үнэхээр ардчилал, хүний эрхийг дээдлэгч, шударга иргэн гэж үзэж байгаа бол өнгөрсөн хугацаанд өөрт нь үүсгэсэн авлига, албан тушаалын хэргүүдийг АТГ болон хуулийн байгууллагаар ил тод, нээлттэй шалгуулах үүрэгтэй. Сүржин жиргээ, хоосон улс төржилтөөр ард түмний тархийг угаах цаг дууссан бөгөөд авлигын сүлжээний эзэд хуулийн хариуцлагаа хүлээх ёстой.
(Редакцын бус нийтлэл)