Ярилцлага2023.12.10 04:00|5
Ж.АЛДАРЖАВХЛАН: УЛААНБААТАР ХОТЫГ ДЭЛХИЙН ӨНДӨР ХӨГЖИЛТЭЙ ХОТЫН ЖИШИГТ НИЙЦҮҮЛЭН ӨӨРЧЛӨХ ЦАГ БОЛСОН
Засгийн газар Улаанбаатар хотыг 42 нэгжид хуваах хуулийн төслийг нэн даруй боловсруулж, УИХ-д оруулж ирэх шийдвэрийг гаргасан.
Засгийн газар Улаанбаатар хотыг 42 нэгжид хуваах хуулийн төслийг нэн даруй боловсруулж, УИХ-д оруулж ирэх шийдвэрийг гаргасан. Улаанбаатар хотыг Баянхошуу, Сансар, Улаанхуаран, Нисэх, Зайсан зэрэг иргэдийн хэлж заншсан нэршил, байршилынх дагуу хувааж, дахин хувааснаар Улаанбаатар хот эзэнтэй болж, төрийн бүх шатны үйлчилгээ иргэдийн хаяанд ирэх давуу талтай болохыг Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан хэлж байна.
Мөн одоо үйл ажиллагаа явуулж 204 хороо, 9 дүүргийн Засаг дарга гэсэн хэт жижиг, олон давхцал бүхий албан тушаал байхгүй болж, цомхон бүтцээр чанартай ажиллах ч боломж нөхцөл бүрдэх юм байна.
Сэтгэгдэл (0)
Уншиж байна...